• Өнөөдөр 2024-05-17

Ж.ГАНБААТАР: Экспортын нүүрсний нээлттэй цахим арилцааны журмыг баталлаа

2022-12-14,   272

      Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Экспортын нүүрсний нээлттэй цахим арилцааны журмыг баталлааУул уурхайн биржийн тухай хууль Их хурал дээр явж байна. Уг хууль ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.
 
      Уул уурхайн биржээр зэс, төмөр, нүүрс гээд уул уурхайн гол бүтээгдэхүүнээ зарна. Нүүрсээ биржээр зарах гол ач холбогдол нь ам үнэ, цагаан хадны үнэ, гэрээний үнэ, жишиг үнийг нэг тийш болох юм.  Ингэснээр үнэ тодорхой болно. Нэг худалдан авагчид 180 мянган тонноос дээш багц зарлахгүй гээд тогтоож өгсөн. Эхний ээлжинд "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний 30 орчим хувийг биржээр зарна.  Цаашлаад Төрийн өмчит компаниуд тухайн биржээр бусад ашигт малтмалаа зарах боломжтой. Биржийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуула хороо хяналт тавина. Уг биржийг Хөрөнгийн биржийн дор хэрэгжүүлнэ. Ямар нэгэн зардал гаргахгүй байхаар " гэв.

Ж.ГАНБААТАР: Экспортын нүүрсний нээлттэй цахим арилцааны журмыг баталлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188