Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон МАН-ын таван гишүүн АТГ-ын гадна мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гэдэгтэй холбогдуулаад намайг зарлаж байгаа юм байна. Өмнөговь аймагт хоёр боомт байдаг учраас намайг оруулсан юм шиг байна. Би ямар ч хамаагүй. Түр хороо өчигдөр хаалттай хуралдсан. Эндээс гарч ирэхэд ийм мэдээлэл хийсэн байна. Миний хөрөнгө оруулалт өссөн зүйл байхгүй. Ямар үндэслэлтэйг нь мэдэхгүй. Бодвол жинхэнэ хулгайч нараа далдлаж байгаа юм байлгүй. Би Х.Мандахбаярыг мэдэхгүй. Өмнөговийн гэх хүмүүс бүгд л холбогдсон байна лээ. Тэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүх гэрээ, шийдвэр нь дээрээс гардаг. Дарга нар нь ч Улаанбаатарт суудаг" гэв.
| Н.НАРАНБААТАР: Жинхэнэ хулгайч нараа далдалж байгаа юм байлгүй |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |