• Өнөөдөр 2024-05-17

Л.МӨНХБААТАР: Авлигын хэрэгт холбогдсон хүмүүст өршөөл үзүүлэхгүй

2022-12-12,   390

        МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна.
 
 
     Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Бүлгийн хуралдаанаа хэлэлцлээ. Энэ хуулийн 22 дугаар зүйлд авлигын эсрэг заалт тусгасан байдаг. Хуулийн шинэчилсэн найруулгад авлигын хэрэгт холбогдсон хүмүүст өршөөл үзүүлэхгүй байх талаар оруулж байна. Хоёрдугаар 22.1, 22.4 дүгээр зүйл заалтыг хөндөж үзнэ. Хуучин үйлчилж байгаа хуулийн заалт дээр ялын бодлого чангатгах талаар өөрчлөлт оруулна. Одоогийн байдлаар 22.1-т 5.4 саяас 27 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, 1-2 жилийн хугацаатай баривчлах, зорчих эрхийг хязгаарлах гэж тусгасан байдаг. Үүнийг өөрчилнө” гэлээ
 

Л.МӨНХБААТАР: Авлигын хэрэгт холбогдсон хүмүүст өршөөл үзүүлэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 11:39:08
    Шударга иргэн: Манайд хуул цоорхойтой, тэгээд чиг сулхан байгаагаас л хулгайч нар давраад байгаа юм. Хүн гэдэг амьтны шунал дийлдэггүй учраас хичнээн чанга хуультай, хуулиа ч чанга биелүүлдэг Хятадад хүртэл хууль зөрчөөд шийтгүүлээд байхад манайх шиг задгай сул оронд арга ч үгүй байхаа даа. Тэгээд хууль санхиулж байгаа хүчний байгууллагын хүмүүс нь авилгад урхидагддаг арчаагүй юмнууд байх юм даа. Амьдралын нөхцөлөөс болоод ингэхээс ч аргагүй байдаг биз дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188