• Өнөөдөр 2024-05-17

С.АМАРСАЙХАН: Тавантолгойн ордод 340 тонн нүүрс шатсан эсэх талаар хөдлөнгийн экспертүүд шалгалт хийж байна

2022-12-12,   397

     Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
       Тэрбээр “Засгийн 450 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаад ирлээ. Нэн тэргүүнд БЭТ-ийг ажилд нь оруулж, удирдах албыг авсан.
 
      Үүний хүрээнд хөдлөнгийн экспертүүдийг ажилд нь оруулж, тэсэлгээний ажил, уулын ажлын төлөвлөгөөнүүдийг харж, Төрийн өмчит аж ахуйн нэгж, Тавантолгой ХХК-ийн хооронд үүсээд байгаа мөргөцгийн асуудлыг хулгайлагдсан эсэх нь үнэн болохыг хөндлөнгийн экспертүүдээр хийлгэнэ.
 
       Мөн их хэмжээний нүүрс шатсан гэж байгаа. Нөгөө хэсэг нь исэлдсэн гэж байна. Үүнийг шалгуулна. Ухаад гаргасан нүүрс исэлдэнэ гэдэг ялгаатай. Ямар нөхцөл байдал үүссэнийг хөдлөнгийн экспертүүд   шалгаж, тогтооно.  Мөн БНХАУ-ын талаас бүх гэрээгээ бүртгэдэг. Түүний дугаар маш чухал. Манай гаалийн бүртгэлтэй мэдээлэл БНХАУ-ын бүртгэлтэй зөрдөг гэдэг. Тиймээс тус улсаас  гэрээгээ татаж аваад мэдээлэл зөрж үү, үгүй юү гэдгийг тодорхой болгоно. Түүнчлэн хөндлөнгийн олон улсын Аудитын байгууллагыг оруулна. Төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан олон нийтийг эргэлзүүлсэн энэ асуудалд цэг тавих ёстой” гэв.
 

С.АМАРСАЙХАН: Тавантолгойн ордод 340 тонн нүүрс шатсан эсэх талаар хөдлөнгийн экспертүүд шалгалт хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 17:54:45
    1072 ш хувьцаа эзэмшигчид : ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВЬЯ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188