Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчийн асуултад хариулсан.
Тэрбээр "Цогтцэцийд ажлын хэсэг ажиллаж байгаа. Мөрдлөгийн явцад зарим тээврийн хэрэгсэл маш олон удаа хоосон гарсан гаалийн болон хилийн мэдээлэл байна. Бид хоёр хэрэг нэгтгэж гаргах гэж байна. Энд зөвхөн жижиг Тавантолгойн асуудал. Мөн том Тавантолгойд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Нүүрсний олборлолтыг сансрын тойм зургаар авсан зураг байна. Сансарын аргаар авсан зургийг ашиглан 12 жилийн хугацаанд нүүрс олборлосон хийгээд бусад мэдээллийг илрүүлэхээр ажиллаж байна.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд чиглэл болгосон. Ингэхдээ Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах даалгавар өгсөн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр аж ахуйн зориулалттай гэрээ байгуулахыг хориглох зохицуулалтыг оруулахаар болсон. Цаашид аж ахуйн гэрээ хэлэлцээр гаргахгүй байхаар хуульчлах юм. Мөн Төрийн болон Албаны нууцын тухай хуульд давхар өөрчлөлт орж, энэ төрлийн бичиг баримтыг авахгүй байх өөрчлөлт оруулж байгаа. МАН-ын бүлгийн хуралдаанаар яаралтай горимоор Эргүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөлд өөрчлөлт оруулах талаар ярьж байна. Мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүстэй ял тохиролцож, торгуулахгүй байх, ердийн журмаар хэрэг шийдвэрлэх асуудлыг оруулж байгаа. Мөн Төрийн болон Орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг хэлэлцүүлэх ёстой" гэв.
| Х.НЯМБААТАР: Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах даалгавар өгсөн |
|
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |