• Өнөөдөр 2024-04-20

"Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхэт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томиллоо

2022-12-09,   280

      Нүүрсний хулгайн хэргийг шалгах Ажлын хэсгээс мэдээлэл өглөө.
 
      Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой асуудлыг онцгойлон авч үзэж байгаа. 2017 оноос хойш Төрийн зүгээс олон зүйлийг шат дараатай хийж байгааг хэлэх нь зүйтэй байх. Манай эдийн засгийн 90 гаруй хувь нь  уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортоос хамаардаг. Энэ байдлыг хувьдаа болон бусдад давуу байдлыг бий болгох замаар удаа дараагийн луйврын үйл ажиллагаа явагдсаныг эрх баригчдаас шаардах нь зүйн хэрэг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь улстөрчдийн бизнесийнхэнтэй хамтарсан луйврын бүлэглэл бий болгох замаар хувьд шилжсэн процессийг Засгийн газрын зүгээс анхааралдаа авч, ард түмний мэдэлд авчрах үндсэн зорилготой байна. Үндсэндээ, уул уурхайн салбарт өөрсдийн нөлөөллийг тогтоосон  бизнес, улстөрийн бүлэглэлийн эрх ашиг ихээр хөндөгдөж байна. Нөгөө талаар уул уурхайн алдагдсан ордуудыг эргүүлж Монголын төрд авах ажлыг төр, засгийн зүгээс хийгээд явж байна. Энэ ч утгаар ард түмний сэтгэл зүрхээрээ нэгдсэн жагсаалыг бизнес, улстөрийн бүлэглэлийнхэн үймүүлж, турхирах асуудал байна. Энэ ч үүднээс "Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхэт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзоригийг томилж байна. Гуравдугаарт, Монгол Улсын  Эрүүл мэндийн сайд болон Шадар сайд нарт ковидын үеийн цар тахлын цаг үед олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд байгаа зардал мөнгөтэй холбоотой асуудлыг ил тод болгож, олон нийтийн дунд ил болгохыг үүрэг болголоо" гэв. 
 
 
 
 
 
 

"Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхэт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 17:34:13
    oros : yalna2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 17:33:50
    hitad: sunu2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-12 17:33:44
    mongol: arai2
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188