Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдааны үеэр Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, түүний оронд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилохоор болжээ.
Тэр 2016 онд буюу Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдохдоо жилийн нийт орлого нь 89 сая төгрөг байжээ. Харин гэр бүлийн орлого нь 480 мянган төгрөг гэж мэдүүлсэн байна. Б.Асралт нь 2016 онд нийтийн хоёр орон сууц, нэг өвөлжөөтэй гэж мэдүүлж байжээ. Тэрбээр өөрийн эзэмшлийн орон сууцаа нэг тэрбум төгрөгөөр үнэлж байсан байна. Мөн тэрбээр 150 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus,570 маркийн автомашинтай. Түүнчлэн 188 сая төгрөгөөр үнэлэгдэх мал, аж ахуйтай хэмээн мэдүүлжээ. Тодруулбал, 40 адуу, хурдан удмын 15 адуутай гэнэ. Үнэт эдлэл нь 150 сая төгрөг бол 67 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай гэж мэдүүлсэн аж. Тэрбээр “Төгсмонгол Трейд” ХХК-ийн 1000 ширхэг хувьцаатай хэмээн мэдүүлж, Гаалийн ерөнхий газрын даргын суудалд суужээ.
Тэгвэл тэр уг суудлаас буухдаа буюу 2021 онд хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн мэдүүлснийг хүргэе.
Б.Асралт нь 2021 онд нийт орлого нь 30 сая төгрөг болж буурсан гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийн орлого нь долоон сая болж нэмэгдсэн байна. Мөн хоёр орон сууцан дээрээ нэг авто зогсоол худалдаж авчээ. Харин зогсоол, орон сууцны үнэ нь нэг тэрбум төгрөг хэвээр байна. Мөн автомашинаа нэмж, Land Rover, Range Rover нэг, Lexus,570 машинтай болжээ. Хамгийн сонирхолтой нь, тэр 2016 онд 570 машиныхаа үнийг 150 сая төгрөгөөр мэдүүлж байсан бол 2021 онд хоёр машиныхаа үнийг 135 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хоёр машинтай болсон ч үнэ нь буурсан гэсэн үг. Мөн тэрбээр нэмж адуу худалдаж аваагүй бөгөөд 40 адуу, 15 хурдан удмын адуутай хэвээр байна. Үнэт эдлэл нь 150 сая төгрөг хэвээр бөгөөд хадгаламжаасаа гурван сая төгрөг авчээ. Өөрөөр хэлбэл, 2016 онд 67 сая төгрөгтэй байсан түүний хадгаламж 2021 онд 64 сая төгрөг болсон байна. Харин “Төгсмонгол Трейд” ХХК-ийн 1000 ширхэг хувьцааг эзэмшсэн хэвээр байгаа аж.
| ХОМ: Б.АСРАЛТЫН ХӨРӨНГӨ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА БОЛООД БУУРЧЭЭ |
|
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |