Энэ үеэр тус Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “ Нүүрсний хулгайн хэргийг шалгаж буй Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газрын харьяа агентлагуудыг мэдээ, мэдээллээр түргэн шуурхай хангах, нарийн мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гаргахад дэмжлэг үзүүлж ажиллаж, Засгийн газар хоорондын эрхзүйн талаар харилцан туслах гэрээний үндсэн дээр гадаад улсаас хил гаалийн мэдээ, мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаанд оруулж өгөх үндсэн чиг үүрэгтэй ажиллах, үндсэн зарчмаар ажиллахаар тохиролцсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулашгүй шалтгаанаар баривчилсан. Ингэхдээ "Хишиг арвин индустрал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж нарын гурван хүн, Б.Ганхуягийн хамаарал бүхий таван хүнийг баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, баривчлагдсан хүмүүсийн орон байранд үзлэг нэгжлэг хийх ажиллагаа явагдаж байна. "Хишиг арвин индустрал" ХХК-ийн тухайд бол “Эрдэнэс тавантолгой” компани анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш хөрс суулгалт болон олборлолт, оперотерийн үйл ажиллагааг эрхэлж байгаа үндэсний томоохон компанийн нэг юм.
Мөн бид Нүүрсний хулгайн хэргийг шалгах ажлын хэсгээ өргөтгөн аймаг бүрээс гурван мөрдөгч нарыг татан оролцуулж байгаа. Нүүрсний хулгайн хэрэгт дөрвөөс таван чиглэлийн нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байгаа. Ингэхдээ нүүрсний хэмжээ, чанар агуулгыг тогтоох эхний ажлууд хийгдэнэ. Дараа нь эдгээр нүүрсний хэчнээн нь Гаалийн бүрдүүлэлт хийснийг шалгана. Мөн нүүрсний тээвэрлэлттэй холбоотой зүйлсэд ч шалгалтын ажиллагаа явуулна. Эдгээр тээврийн хэрэгслийн ард улс төрд нөлөө бүхий ямар хүмүүс байгааг ч тогтооно. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэчнээн хэмжээний нүүрс бүртгэлгүй, урд хөрш болон гуравдагч, дөрөвдөгч орнуудад экспортлогдсон гэдэг мэдээллийг авах том ажил байна. Энэ хүрээнд өнөөдөр 6:00 цагийн үед Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгчид болон Мэргэжлийн хяналтын газрын шинжээч нар, Хил хамгаалах байгууллагын ажилтан болон Гаалийн байгууллагын ажилтнууд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд түр хугацаанд байрлаж мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар хөдөллөө" гэв.
| Х.НЯМБААТАР: Нүүрсний хулгайг шалгах Ажлын хэсгийн холбогдох байгууллагууд Цогтцэций суманд түр хугацаанд байрлаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болсон |
|
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |