• Өнөөдөр 2024-05-17

Х.НЯМБААТАР: Жагсагчдын төлөөллөөс 100 хүнтэй уулзах хүсэлт гаргасан ч, иргэд "Маргааш нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарла" гэх шаардлага тавьлаа

2022-12-07,   1398

         АТГ, Шүүх, Прокурорын байгууллагын зүгээс нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна.
 
        Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Жагсагчдын төлөөллөөс 100 хүнтэй уулзах хүсэлт гаргасан ч, иргэдийн зүгээс маргааш гэхэд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарла гэдэг шаардлага тавьлаа. Үгүй бол жагсаалаа үргэлжлүүлнэ гэлээ. Үүнийг Ерөнхий сайдад уламжилсан. Манайх хуультай улс. Хэн нэгнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, шалгахгүй бол шууд зарлавал 1937 оны хэлмэгдүүлэлт шиг болно.
   
       Хүний эрхийг дордуулсан ийм үйлдэл хийхгүй. Энэ ажлаа хууль хяналтын байгууллага эрчимжүүл. Засгийн газрын зүгээс мөрдөн шалгах ажил явуулж байгаа хүмүүст Засгийн газраас мэдээ мэдээлэл өгөх агентлагуудыг хурдан шуурхай ажиллах чиглэл өгнө. Мөн БНХАУ-аас шаардлагатай мэдээ мэдээллийг гаргуулах тал дээр дэмжлэг үзүүлнэ. Мөн хөдөө орон нутагт ажилладаг мөрдөгч нарын авч ирж, мөрдөн шалгах ажлыг шуурхайлна. Бид мөрдөн шалгах ажиллагааны дотоод ажилд оролцохгүй. Нүүрсний гэрээнүүдийг шалгана. Хоёрдугаарт, бараа үйлчилгээний худалдан авалт хийхдээ хууль зөрчсөн үү. Гуравдугаарт, тээвэрлэлтийг шалгах, дөрөвдүгээрт, хилээр их хэмжээний нүүрс гаргасан хүмүүсийг нийтэд ил болгож, хэдий хэмжээний нүүрс гарсныг нийтэд мэдээлэх хэрэгтэй. Ман Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж олон нийтийн эргэлзээг тайл. Энэ хэрэгт холбогдсон нэр бүхий улстөрчид, албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болгох асуудлыг шийдэж өгөөч. Миний авсан мэдээллээр нүүрсний хэрэг дээр дөрвөн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна. Олон нийтэд хамгийн их эргэлзээ төрүүлж байгаа нь мөрөгцөгтэй холбоотой асуудал. 2021 онд түүнийг хаагдсан гээд байгаа юм. Энэ хэргийг 2022 онд дахин сэргээсэн гэж ойлгосон. Тэгэхээр оффтейк хууль ёсны дагуу явж байна уу, тендер зөв байсан уу, татвараа төлсөн үү гэдгийг эцэслэ. Мөн энэ мэдээллийг анх цацсан Х.Доржханд гишүүнийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авах хэрэгтэй" гэв. 
 

Х.НЯМБААТАР: Жагсагчдын төлөөллөөс 100 хүнтэй уулзах хүсэлт гаргасан ч, иргэд "Маргааш нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарла" гэх шаардлага тавьлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-08 06:51:25
    ayush: hvmvvsiin gemtei vildliig etseslen shiideegvi bj ner durdah bolomj medeej bhgvi bh shaardlaga tawih neg hereg iimerhvv hereg ilrvvlie gj vneheer eh ornoo gesen setgel bgani vnen bol muiharlaj daramt vvsgeh hereggvi bhlda iim shaardlaga tawij bg hvmvvs uursduu herew huuli zvin said yumuu erunhii said bsan bol /shiidewr/g helengvvtni shiidej yasanch chadahgvishvvde eme bol minii lbodol harin ogtsruulah amarhaan orondni irsen hvn odoo bg hvnees ilvv bj chadahuu vgvi yu gedgni ergelzeetei /hoshin jishee .heliee,,,ta ehner yumuu nuhuruu ene tiimch yum chaddgvi iimch yum meddgvi ged soliod bwal anhnihaasaa yawch deerdvvlj chadahgvi amidraltani svireh bolno bzdee /ZALUUsT/awah geehiin uhaanaar bodooch gj helmeer ..hii demii hiirheed bh hereggviee,,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-07 18:59:07
    Зочин: Нэр зарлах эрх ерөнхий прокурорын эрх мэдлийн асуудал. Жаргалсайхан гэдэг ямар ч алхам хийхгүй байна. Прокурор үгээ хэлэх цаг болсон. Ажлаа хийж чадахгүй байгаа бол ерөнхийлөгч энэ прокуророо эргүүлэн тат
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188