• Өнөөдөр 2024-05-17

Г.ЗАНДАНШАТАР: Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 10 багц хууль шинэчилнэ

2022-12-07,   285

      УИХ-аас хууль сурталчилгааны чиглэлээр зохион байгуулж буй ээлжит арга хэмжээний хүрээнд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлт сэдвийн дор мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ, Засгийн газар хамтран, Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлтийн хүрээнд арван багц хуулийн шинэчлэл хийхээр ажлаа төлөвлөсөн. Энэхүү ажлыг нийгмийн тулгамдсан асуудалтай холбоотойгоор нэн даруй хэлэлцэж, ирэх жил УИХ-аар батална. 
 
Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гурван бүлэг, нэг цогц шинэчлэлийн хуулийн баталж, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Гурван багц асуудал бий. Үүнд,
 
Эдийн засгийн реформ, 
 
Эдийн засгийг тогтворжуулах багц хууль.
 
Хөрөнгө оруулалт хувийн хэвшлийг дэмжих бизнесийн орчныг сайжруулах багц хууль
 
Эдийн засгийн төрөлжилт аж үйлдвэрлэлийг дэмжих багц хууль
 
Нийгмийн бодлогын реформ,
 
Боловсролын багц хууль
 
Нийгмийн хамгааллыг дэмжих багц хууль
 
Нийтийн эрүүл мэндийг дэмжих багц хууль
 
Засаглал улс төрийн реформ
 
Улс төрийн нам тогтолцоог шинэчлэх багц хууль
 
Авлигатай тэмцэх багц хууль
 
Арав дахь багц хууль нь төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ байна" гэлээ. 

Г.ЗАНДАНШАТАР: Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 10 багц хууль шинэчилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188