МАН-ынхнаас гарахгүй юм гэж үгүй. 1937 онд их хэлмэгдүүлэлтийг МАН-ынхан гардан хийж, олон мянган хүний амиар тоглож, Монгол Улсын түүхэнд цусан мөр татуулж байлаа. Харин одоо тэд улсын төсөв, хөрөнгийг хонхойтол хулгайлчихаад юу ч болоогүй юм шиг дүр эсгэж сууцгаана. Тодруулбал, МАН хулгайчаар дүүрсэн гэдгийг сүүлийн 4-5 жилд болж өнгөрсөн үйл явдлууд бэлхнээ гэрчилж байна. Үүнээс гадна МАН-ынхан жигшүүрт гэмт хэрэг үйлддэгээрээ алдартай байлаа. Охид эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бүр УИХ-ын гишүүн нь ял авч байсан түүхийг монголчууд мартаагүй. Түүний араас бусдын амийг хөнөөсөн хүмүүс ч байдаг. 1990 оноос хойш төр удирдсан МАН-ынхан бүлэглэж Улаанбаатар хотын газрыг хуугаар нь зарж, тухайн үед газрын наймаачдаар энэ нам дүүрчихсэн байсан. Газрын наймаачдын балгаар өнөөдөр Улаанбаатар хотын иргэд гэртээ харих замдаа хонох нь холгүй түгжирч байна. Ер нь МАН-ынхан бүлэглэж гэмт хэрэг үйлдэхдээ сайн. Ард түмний боломжийг бүлэглээд л өм цөм “идчихдэг”-ээрээ гаргууд. Тэдний сүүлийн 30 жилд сурсан ганц зүйл нь улсын мөнгийг "идэх". Тэд сурсан зангаараа эвлэн нийлж, нүүрсний зах зээлд нүх сүв үлдээлгүй шургалжээ. Хятадын хилээр Монгол Улсын нэр дээр данстай ганц тонн нүүрс гарч чадахгүй гацаж байхад МАН-ынхны хулгайн нүүрс морин дэл дээгүүр урсаж гарсаар байна.
Ард түмэн ЖДҮ-д холбогдож, Азийн хөгжлийн банкны зээлийг царцаасан улстөрчдийг үзэн ядаж, тэдэнд голдоо ортол гомдож, “Яаж ийм зүйл хийж чаддаг байна аа” хэмээн ам уралдан уулга алдаж байсан нь саяхан. Гэтэл үнэн хэрэгтээ тэд бол намын нөхдийн булхайгаа нуусан бамбай, ард түмэнд үзүүлэхийг хүссэн нэгэн хэсэг нь байж. Харин түүний цаана нүүрсний хулгай хэмээх хамгийн ноцтой гэмт хэрэг хэнд ч харагдахгүй олон жил болсон. Харин сүүлийн хэд хоног иргэд Сүхбаатарын талбайд жагсаж, нүүрний хулгайчдыг зарлахыг шаардсан.
Улсын Их хурлын сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан бүгдээрээ хөгжиж, бүлээрээ бүжиглэж байсан нь Монгол Ардын Намынхан. Тэд нэр хүнд нь унан унасаар сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадахаа больсон Ардчилсан намынхныг нэг мөсөн “гишгэлсэн”-ээр ордон дотор олуулаа суух болсон. Гэвч тэд “унасан дээр нь дэвсэлсэн” Ардчилсан намынхаа алдааг давтаж өөрсдийнхөө нэр хүндийг “нохойн баастай” хутгасаар байна. Өөрөөр хэлбэл, “нохой хамартаа хүрэхээр усч” гэх үгийн адилаар өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхийн цагт эрх мэдэл, албан тушаалдаа удаан шигдэж үлдэхийн тулд бусдыгаа хорлохоор цохон тэмдэглэж, холбогдсон хэргээр нь цоллох болсон нөхөд намынхаа нэр хүндийг хөөтэй тогоонд хутгаж буй нь энэ. Үнэн хэрэгтээ бол тэднийг энэ тэр хэмээн чичлэх ч хэрэггүй бүгд хулгайч нар. Монгол Ардын намынхан намаараа улсын төсөв, салбар яамдын санхүүжилтээс эхлээд олон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, концесс, тендер бүхэнд гар дүрдэг нь нууц биш. МАН-ынханд сөрөг хүчин байхгүй учир тэдний булхайг илчлэх нэг ч хүн байхгүй. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан олон нийтийн өмнө сөрөг хүчинтэй, тэдний цөөн хэд нь хулгайч юм шиг ойлголт төрүүлдэг. Гэвч үнэн хэрэгтээ бүгд эвлэлдэн нийлсэн эртний хулгайчид болохыг монголчууд ойлгох хэрэгтэй. Үүнийг сүүлийн үед дуулиан тарьж буй нүүрсний хулгайн хэргээс харж болох биз.
| ХУЛГАЙЧААР ДҮҮРСЭН МОНГОЛ АРДЫН НАМ |
|
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |