• Өнөөдөр 2024-05-17

О.ЦОГТГЭРЭЛ: Онц байдал зарлахыг Ардчилсан нам хэзээ ч дэмжихгүй

2022-12-06,   226

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Солонгост амьдрах зорилготой амьдармааргүй байна гэдэг гол санаатай жагсаал зохион байгууллаа. Монгол Улс парламентын ардчилалтай орон. Төрийн ордон дотор орж ирээд, төрийн бодлого мэтгэлцээний зарчим дээр явах ёстой. Гэвч нэг намаа нухчин дарж, нэг намаа хэт хүчгүйдүүлж байгаагийн гор гарч байна. Нүүрсний хулгай гэхээр Ардчилсан намын хоёр, гурван гишүүнийг л яриад байдаг. Тэр нь шалгасан эсэх нь ч тодорхойгүй байна.
 
Монгол Улсад ардчилсан хувьсгал гарснаас хойш 30 гаруй жил болсон байна. Гэвч өчигдөр ард иргэдийн жагсаж, цуглах эрх рүү халдлаа. Онц байдал зарлах асуудал яригдлаа. Үүнийг манай нам хэзээ ч дэмжихгүй. Иргэд жагсаж цуглах эрхтэй. Үүнийг онц байдал зарлаж, хүчээр дарлаа гэж харж байна" гэлээ.

О.ЦОГТГЭРЭЛ: Онц байдал зарлахыг Ардчилсан нам хэзээ ч дэмжихгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188