• Өнөөдөр 2024-05-02

УИХ-ЫН ЧУУЛГАН ЦАХИМААР ХУРАЛДАНА

2022-12-05,   208

    Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, Төрийн ордны хашаануудыг эвдэлж, орох хаалга руу нэвтрэх оролдлого хийх зэрэг жагсаалын хурц хэлбэрт шилжсэн байгаа. Үүнээс үүдэн Улаанбаатар хотын захирагч буюу нийслэлийн хотын дарга Д.Сумъяабазар жагсаалыг хоёр цагийн дотор албадан тараах шийдвэр гаргасан.

   Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, УИХ-ын чуулганыг цахимаар хуралдахаар болжээ. Чуулганд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох төрийн гурван өндөрлөг оролцох байна. Эх сурвалжийн мэдээллээр жагсаалын нөхцөл байдал, цаг үеийн байдалтай холбогдуулан онцгой байдал тогтоох тухай хэлэлцэх бөгөөд одоогоор 58 гишүүний ирцтэй байгаа аж.

 

УИХ-ЫН ЧУУЛГАН ЦАХИМААР ХУРАЛДАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188