• Өнөөдөр 2025-11-09

ТОДРУУЛГА: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгөхгүй

2022-12-05,   771

          Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр иргэдэд нээлттэй мэдээлэл өгөхөөр болсон гэх мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, Хөгжлийн банкны асуудал болон эсэргүүцлийн жагсаалд оролцож буй иргэдэд хариу тайлбар өгөхөөр болсон гэсэн юм.

         Тэгвэл бид энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс тодруулахад “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэлээл өгөхгүй. Одоогийн байдлаар тийм мэдэгдэл гаргаагүй. Хэрэв Ерөнхий сайд иргэдэд мэдээлэл өгөхөөр болбол бидэнд түрүүлж мэдэгдэнэ. Харин Сангийн сайд Б.Жавхлан Чингис бондын асуудлаар мэдээлэл өгөх гэж байсан ч түр хугацаанд хойшилсон” гэлээ.  

 


ТОДРУУЛГА: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгөхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-05 13:24:01
    Удахгүй зарлана: Тэгж байгаад зарлана гэсээн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188