• Өнөөдөр 2025-11-09

Л.ЭНХ-АМГАЛАН: Оюутны байрыг орчин үеийн шийдэлтэй болгохын тулд хөрөнгө оруулалтыг оновчтой босгоно

2022-12-03,   514

           Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр орчин үеийн тохилош шийдэл бүхий оюутны байрын нөхцөл байдалтай танилцжээ. Тэрбээр энэ тухай цахим хуудастаа " Жил бүрийн намар оюутны байрын эрэлт нэмэгддэг. Түрээсийн байрны үнэ өсдөг. Өнөөдөр манай улсад их дээд сургуулийн 71 оюутны байранд 4772 оюутан амьдардаг. Энэ тоо бол нийт оюутны ердөө тавхан хувь нь дотуур байранд амьдардаг үзүүлэлт.  Оюутны байранд амьдардаг суралцагчийн 65 хувь нь эмэгтэй. Нийтийн бие засах газар, өрөөндөө олуулаа, оюутны байрын ихэнх нь насжилтийн хувьд өндөр, чийг, дулаан алдалт, эрүүл ахуй гээд стандарт шаардлага хангахаа байсан нь бодит үнэн. 
 
 
      Өнөөдөр орчин үеийн тохилог шийдэл бүхий оюутны байрын нэг өрөөний төлөвлөлттэй загварын байртай танилцлаа. Шийдлүүд санаанд нийцэж байна. Өрөөндөө хоёр оюутан амьдарна. Ариун цэврийн өрөө дотроо учраас цэвэрхэн байх боломж бүрдэнэ. Хувь оюутнаас өрөөндөө цэмцгэр суух эсэх шалтгаалахаас гадна дотоод тавилга, хувцасны шүүгээ, ширээ сандал, ор бүгд нэг загвараар гүйцэтгэгч шийдэхээр төлөвлөсөн байна. 
 
       Барилгын хийцийн хувьд улирал хамаарахгүй гүйцэтгэл хийх 100 хувь боломжтой. Одоогийн барилгын шийдэл бол хүйтний улиралд ажил бүрэн зогсдог. Хүйтний улирал харгалзахгүй барилгын нийлүүлэлт явбал дараа жил гэдэг жижүүрийн үг үгүй болно. Зөвхөн санхүүжилт, чанар, гүйцэтгэл гурав яригдана гэх мэт олон давуу тал бий болно. Мянга сонсохоор нэг үз гэдэг үг бий. Нүдээр үзсэн сэтгэгдэл, төслийн тайлбарыг сонсоод олзуурхаж хүлээж авлаа. Бүх төрийн өмчит сургуулиудын нүхэн жорлонг халж инженерийн шугамтай ариун цэврийн байгууламж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халсан шиг оюутны байрыг орчин үеийн шийдэл бүхий тав тухтай барилгаар солих цаг болжээ. Илүү олон талаас нь бодож, хөрөнгө оруулалтыг маш оновчтой босгож, зоригтой алхам хийх болно" гэв. 

Л.ЭНХ-АМГАЛАН: Оюутны байрыг орчин үеийн шийдэлтэй болгохын тулд хөрөнгө оруулалтыг оновчтой босгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188