• Өнөөдөр 2025-07-07

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний бүх нөөц дуусаж байна

2022-12-02,   1037

       УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний асуудлыг аргалаад яваад байж үнэхээр болохгүй. Аргалах бүх нөөц одоо шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр. Улаанбаатарт дөрвөн эх үүсвэрээс дулаан нийлүүлж байгаа. 2024-2025, 2025-2026, 2026-2027 онд галлагааны улирлын дутагдаж байгаа хүчин чадлыг тархмал зургаан эх үүсвэрээр нэмж байгуулахаар зургийг нь хийгээд дуусаж байна. Эхний төслийг эхлүүлсэн. Энэ бол Амгалан дулааны цахилгаан станцыг өргөтгөх төсөлд гүйцэтгэгч нь шалгарсан. Чадвал ирэх өвлөөс өмнө нь холбоно
 
     . Улаанбаатар дулааны шугам сүлжээний борлуулж байгаа өртөг нь үйлдвэрлэж буй өртгийнхөө 40 орчим хувьтай л байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК энэ онд хүлээгдэж буй дүнгээр 130 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Ийм доогуур үнээр энэ салбарт ямар нэгэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх ойлголт байхгүй. Тийм учраас бид саяхан үнэ нэмэх ажлыг хийсэн. Харин ахуйн хэрэглээний эрчим хүчний үнийг нэмж чадаагүй. Дулаан болон цахилгаан эрчим хүчний хувьд ч тэр. Шалтгаан нь цар тахал болон ОХУ, Украины байдал үнийн өсөлтөд нөлөөлж байна. Иргэдийн хэрэглэж буй дулаан, цахилгааны үнийг эдийн засгийн уналт зогсоод, өсөлт гарсан нэг жилийн дараах жилээс нэмэхгүй бол хэрэглэгч нарын төлбөрийн чадвар хангалттай биш байгаа. Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын тухайд эрчим хүчний үнийг нэмсэн" гэх мэдээлэл өглөө. 
 

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний бүх нөөц дуусаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-03 13:59:58
    МАН ынханд ИЧИХ нүүр алга уу? : Эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангах талаар тасралтгүй сүүлийн жилүүдэд төр барьсан МАН ынхан ажил хийгээгүйн гай одоо гарч байна. ОДОО яана даа, эрчим хүчний нэмэлт эх үүсвэр хэрэгтэй юм байна гэж ярихаасаа ичээсэй. МОНГОЛ төрийг алсын хараагүй МАН ынхан удирдсаны гай одоо л гарч байна. МАН ын төрд гаргасан эрхэмүүдийн хийдэг ажил хулгай. МАН ын дарга нар нь гишүүдээ шоронгоос хамгаалах ганц чухал ажилтай болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-02 21:57:43
    Chulun: Naadam geed 10 ,20 honog amartcgagad bsan .Odo teged yuahin.Ene uls oron chini suireh yumu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188