"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас хариуцлагатай уул уурхайн ажлын хүрээнд НҮБ-ын хэрэгжүүлж буй "Бизнес ба Хүний эрх" төслийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, хүний эрхийн магадлан шинжилгээ хийх ажлыг эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд НҮБ болон "Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо" НҮТББ-ын ажилтнууд 2022 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт ажиллав. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа хариуцсан захирал Карлос Эскрива Жие, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль Орчны Засаглал төслийн зохицуулагч Р.Ариунбилэг тэргүүтэй төслийн зохицуулагчид болон Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн О.Туяа, тус холбооны зөвлөх Ш.Байгальмаа, Б.Хэрлэнчимэг нар уурхайн үйл ажиллагаатай танилцаж, магадлан шинжилгээний ажлын хүрээн дэх төлөвлөгөөт ажлуудаа гүйцэтгэлээ. Хүний эрхийн магадлан шинжилгээний төсөлд Салбарын газар нэгжийн ажилтнууд болон удирдлагууд оролцсон бөгөөд зөвлөхүүдийн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагад хамрагдав. Хүний эрхийн магадлан шинжилгээний төслийн хүрээнд ажилтнуудын хөдөлмөрлөх эрхээ эдлэхтэй холбоотой зөрчлүүдийг илрүүлж, арилгах, гарч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл цуглуулсны үндсэнд эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх, ажил олгогчийн үүрэг хэрхэн ямар түвшинд үл нийцлийг бий болгож буйг олж илрүүлэх, эрсдэлийг бууруулах, шийдвэрлэх, хамтын бүтээмжийг нэмэгдүүлэх, үр дүнг сайжруулах зорилготой юм.
| "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК "БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ" ТӨСЛИЙГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА НЭВТРҮҮЛЛЭЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |