“Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр”-ийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл хуралдан тухайн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, ирэх онд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталдаг. Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, тус зөвлөлийн даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, дэд даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан томилогдсон. Өнөөдөр шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр анхны хурлаа бүх аймаг, дүүргийн салбар зөвлөлийн дарга нарыг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр хийлээ.
Хурлаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Зөвлөлийн дэд дарга Т.Аюурсайхан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийж, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл”-ийг танилцуулсан. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр анхаарах асуудлууд”, Орхон аймгийн Засаг дарга, Салбар зөвлөлийн дарга С.Батжаргал “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны орон нутгийн сайн туршлага”-ыг хуваалцав.
Зөвлөлийн гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын зүгээс тэдний эрхийг хангахад салбар бүрийн оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэхэд хамтран ажиллах боломжтой талаар санал хэллээ. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтэц, мэдээллийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, дэд болон салбар зөвлөлийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад чиглэсэн 26 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг 2023 онд хэрэгжүүлэхээр гишүүд санал нэгдэн баталлаа. Зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хүрээнд бүх дэд болон салбар зөвлөлүүд үйл ажиллагааг эрчимжүүлж, салбар бүр тодорхой төсөв батлахыг үүрэг болгосон. Мөн цаашид анхаарах асуудлаар холбогдох салбар болон дэд зөвлөл, гишүүн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд чиглэл өглөө. Зөвлөлийн дэд дарга Т.Аюурсайхан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад хууль, эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, хэрэгжилтийг сайжруулан ажиллахаа илэрхийлэв.
| Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл хуралдлаа |
|
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |