Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
-Монгол Улсын Хятад Улсад хийж буй айлчлал нэлээд үр дүнтэй байлаа. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын дарга Ши Жиньпин болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу уулзалт хийлээ. Энэ нь БНХАУ-д хоёр жилийн дараа хийж буй том хэмжээний уулзалт.
Энэ үеэр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах чиглэлээр олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн улс төрийн хүрээнд хоёр орон хамтарсан мэдэгдэл гаргаж, дунд хугацааны хөтөлбөрөө тохирлоо. Энэ бол хоёр орны харилцаанд чухал үйл явдал бөгөөд ирэх таван жилийн зургийг тодорхойлсон үйл явдал боллоо. Мөн хоёр орны худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, манай улсын экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр болсон. Энэ нь Монгол Улсын эдийн засагт том өөрчлөлт авч ирнэ.
-Манай хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээс гадна, соёл урлаг, спортын салбарт ч хэд хэдэн чухал баримтад гарын үсэг зурлаа.
-Мөн яам хоорондын болон Засгийн газрын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ялангуяа Үндэсний урлагийн их театрыг барих санхүүжилтийг буцалтгүй тусламжаар шийдвэрлэхээр болсон. Хүүхэд залуусын спорт, сургалтын төвийг буцалтгүй тусламжаар барихаар боллоо. Мөн хоёр орны дунд ярьж байсан яам хоорондын ажлуудыг урагшлуулсан.
-Хятад Улсаас ч энэ айлчлалд ач холбогдол өгч байх шиг байна. Энэ тухайд?
-Хятадын талаас тус улсын Коммунист намын 20 их хурлын дараа, цар тахлын дараа хөрш орнуудын төрийн тэргүүн нарын анхны айлчлал байсан гэдгийг онцгойлон үзэж байна.
Мөн Хятадын төв телевиз төв хэвлэлийн байгууллагын хооронд гэрээ зурлаа. Энэ нь хоёр улсын түүх соёл, найрамдалт харилцаа, эдийн засгийн харилцааг сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гэв.
| Я.СОДБААТАР: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛААР МОНГОЛ, ХЯТАДЫН ХАРИЛЦААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ОЛОН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЛЭЭ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |