Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдийг төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан.
Зарлигийн дагуу шагналыг гардуулах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр боллоо. Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн хүндэт зөвлөх Никай Тошихирогоос баярын сэтгэгдлийг нь сонслоо.
-Монгол Улсын төрийн одон хүртсэн танд баяр хүргэе. Манай улсын төрийн одон медалиар та хоёр дахь удаагаас шагнуулж байгаа байх аа?
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авсан нь нэр төрийн хэрэг байлаа. Миний бие 2014 онд Монгол Улсаас төрийн Алтан гадас одонгоор шагнуулж байсан. Үүнээс хойш найман жилийн дараа дахин шагнууллаа.
-Цаашид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ямар ажил хэрэгжүүлэх вэ?
2019 онд Япон Улсын Ерөнхий сайдыг тангараг өргөх ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж, манай улсад айлчилж байлаа. Энэ үеэр Ерөнхийлөгчтэй уулзах завшаан тохиосон. Үүнээс хойш гурван жилийн дараа дахин уулзсандаа таатай байна.
Өнөөдөр хоёр улсын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар тус бүрийн төлөөлөгч нарт баяр хүргэж, амжилт хүсье. Мөн хоёр орны хамтын ажиллагааг өргүүлэхэд хувь нэмэр оруулсан олон хүнийг төлөөлж энэ шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Миний бие парламентын гишүүнээр ажиллаж байгаагийн хувьд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэхэд чадах бүхнээ хийх болно.
| НИКАЙ ТОШИХИРО: Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авсан нь нэр төрийн хэрэг байлаа |
|
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |