Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан. Энэ хүрээнд өрнөж буй “Намайг алгас” нөлөөлийн ажлын явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй тэмцэх бодлогын хүрээнд өрнөж буй “Намайг алгас” аян хэр үр дүнгээ өгч байна вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлын түвшинд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй тэмцэх бодлогын томоохон ажлуудыг эхлүүлсэн. Өнгөрсөнд бид согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн үр дагавартай нь тэмцдэг байлаа.
Одоо бид сөрөг үр дагавар гарахаас нь урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах бодлогыг барьж байна. Үүний нэг нь залуучууд руу чиглэсэн “Намайг алгас” нөлөөллийн ажил юм. Тус нөлөөллийн ажлаар нь согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлага, шинэ сонголт, зөв хэрэглээ, амьдралын хэв маягт уриалах зорилготой өрнөж байна. Үүний үр дүнд залуус зоригтойгоор алгасдаг болж байна. Хорт зуршлыг алгасаж болдог юм байна гэсэн ойлголт сууж эхэлж байгаа нь үр дүн юм.
Хамгийн гол нь нийгэм, ирээдүй хойч үедээ хорт зуршлаас алгасах иргэний зориг чухал гэсэн этик, концепцийг суулгахыг л зорьсон. Тиймээс “Намайг алгас” нөлөөллийн ажлаараа дамжуулан залуучуудын дэмжлэгийг авч, зөв сонголт хийх өөрчлөлт гарна гэж харж байгаа.
-“Намайг алгас” нөлөөллийн ажил цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн шиг үргэлижлнэ гэсэн үг үү?
Тэгэж ойлгож болно. Ерөнхийлөгчийн зүгээс архины зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор олон нийт рүү чиглэсэн урт хугацааны нөлөөллийн ажлыг зургаан үе шаттайгаар зорилтот сегментүүд рүү хэрэгжүүлнэ. Цаашид бид ахуйн хүрээний, эмэгтэйчүүдийн, насанд хүрээгүй архидалт, зам тээврийн болон зангиатай архидалттай тэмцэх зорилтот нөлөөллийн ажлыг үе шаттайгаар өрнүүлнэ.
-Манай улс нийгмийн бусад асуудлаа шийдэхгүйгээр татварын аргаар архидалтыг бууруулж чадах уу?
-Үнэхээр ядуурлаас болоод архидалт үүсээд байна уу, архидалтаас болоод ядуурал бий болоод байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр ядуурлын шалтгаантай архидалт байгаа. Амьжиргааны доод түвшин, архидалт хоёр харилцан хамааралтай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд төр, засгийн бодлого ядуурлыг бууруулах, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсээр ирсэн. Гэтэл нөгөө талаас нь архины хэрэглээг бууруулах бодлогоо орхичихсон.
Дэлхийн улс орнууд ядуурлын түвшин өндөр, нам байхаас үл хамаараад архины хэрэглээг бууруулах бодлогоо давхар авч явдаг. Тиймээс нэг талдаа ядуурлыг бууруулах, нөгөө талаасаа архины хэрэглээг бууруулах бодлогоо хамтад нь хэрэгжүүлж байж богино хугацаанд өндөр үр дүнд хүрнэ. Манай улс энэ бодлогоо орхисноос болж хэрэглээ улам нэмэгдсэн. Архины хэрэглээ нэг түвшинд байсангүй, буурсангүй, харин өссөөр байна. 2050 он гэхэд манай улсын хүн ам 5.3 саяд хүрнэ.
Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй явсаар байх юм бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа бий.
| Т.МӨНХСАЙХАН: “Намайг алгас” нөлөөллийн ажлаар хорт зуршлыг алгасах иргэний зориг чухал гэсэн агуулгыг хүргэхийг зорьсон |
|
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |