Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вей Фөнхөгийн урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд тус улсын Шаньси мужийн Сиань хотод албан ёсны айлчлал хийлээ.
Энэ удаагийн айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарт тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг улам батжуулсан, харилцан ойлголцол, цэргийн итгэлцлийг бэхжүүлсэн, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр өмнөх уулзалтуудын үед яригдсан асуудлуудыг шийдсэн, цаашдын тодорхой тохиролцоонд хүрсэн, халуун дотно, нөхөрсөг байдалд явагдлаа. Айлчлалын хүрээнд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар албан ёсны уулзалт хийж, дэлхий болон, олон улсын аюулгүй байдал, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн сорилт, хоёр орны болоод батлан хамгаалахын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан ярилцсан юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улс, БНХАУ нь түүхийн уламжлалт найрсаг харилцаатай, мөнхийн хөрш улсууд бөгөөд эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны нэн тааламжтай түвшинд хөгжиж буйг онцлоод, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа дээд, дунд түвшний харилцан айлчлалууд, батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаарх Батлан хамгаалах яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт тогтмолжиж, цэргийн мэргэжилтэн бэлтгэх, хоёр талын хамтарсан цэргийн сургалт, дадлага явуулах, БНХАУ-ын БХЯ-наас манай улсын зэвсэгт хүчинд буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байдаг тухайгаа илэрхийлж, цаашид Цэргийн эмнэлгүүдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг харилцан дадлагажуулах, туршлага солилцох зэргээр өргөжүүлэх, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сургуульдаа суралцах боломжгүй байгаа оюутан, сонсогчдын сургалтыг ойрын хугацаанд эхлүүлэх, хоёр орны Батлан хамгаалахын найрамдлын төлөөлөгчдийн харилцан айлчлалыг үргэлжлүүлэх” зэргийг илэрхийлсэн.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вей Фөнхө хэлсэн үгэндээ “Хоёр орон жаргал зовлонгоо хуваалцах уламжлалт нөхөрсөг, найрсаг түншийн харилцаатайг хэлж, хоёр орны удирдагчдын зүгээс хамтын ажиллагааны бүхий л талын бодлогыг явуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ижил тэгш хөгжиж байгааг онцолж, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжин хөгжиж буйг нотлон, цаашид стратегийн яриа, хэлцээгээ тогтмолжуулах, хоёр талын хамтарсан сургалт, дадлагуудаа үргэлжлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, мөн хил хамгаалах харилцааг өргөжүүлж, цэрэг-техникийн тусламжаа нэмэгдүүлнэ” гэдгээ харилцан илэрхийлсэн юм.
Батлан хамгаалахын сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дээр дурьдсанчлан 2020 оноос дэгдсэн цар тахлын амаргүй цаг үед 4 дэх удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь хоёр орны болоод тэр дундаа Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг илтгэн харуулсан нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байна.
| БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР БНХАУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ |
|
УГТЭ: 2025 онд Зүрх судасны мэс заслын дөрвөн шинэ технологийг Монгол Улсад анх удаа амжилттай нутагшуулж чадлаа
2025-12-25 14:23:34
“МИЛАН-КОРТИНА 2026” паралимпод манай гурван тамирчин оролцоно
2025-12-25 14:16:33
“СИМБА” Ц.БАТААГИЙН ДҮҮ Ц.БАТ-ЭНХ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ ЭЗЭГНЭЖ, НӨГӨӨ ДҮҮ Ц.БАТСАЙХАН НЬ АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ АВАХААР САНААРХАЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-25 14:06:15
Имарт 2025 оны “Шилдэг Худалдааны Энтерпренёр”-ээр шалгарлаа
2025-12-25 12:30:35
Манай тамирчид 2025 онд тив, дэлхийн тэмцээнээс 149 медаль хүртжээ
2025-12-25 11:24:22
"ЦАСАН ОХИНЫ НУУЦ"-ЫН ЭРЭЛД
2025-12-25 11:03:12
Б.Ганхайч дэлхийн чансааны гуравдугаар эрэмбэлэгджээ
2025-12-25 07:15:00
2025-12-25 07:10:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2025-12-25 07:01:26
САНГИЙН ЯАМНЫ ТНБД-Д ЗҮТГЭЖ БУЙ ДАРГА СУУДЛЫН ДАЛЛАГАТАЙ М.БАЯРМАГНАЙН ҮНЭН ТӨРХ
2025-12-25 07:00:00
МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ БОЛСОН 2025 ОНЫ ОНЦЛОХ 10 ХҮҮХЭД
2025-12-25 07:00:00
ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨВТӨӨ ЧИРЭГДЭХИЙН ЦААД ШАЛТГААН
2025-12-25 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2025-12-25 07:00:00
“ХАТАН ХААН СИССИ”-ГИЙН НУТГААР
2025-12-25 07:00:00
Б.БАТБААТАР САЙД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2025-12-24 18:05:31
УГТЭ: 2025 ОНД МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАВАН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЛАА
2025-12-24 15:15:52
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2025-12-24 12:12:41
Р.ЧИНГИС: Бид цэргийн алба хаасан учраас зовлонг нь мэддэг, тиймээс дүрмийн бус харилцааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй
2025-12-24 11:19:03
ЗГ: Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
2025-12-24 11:00:05
Д.МАНЛАЙБААТАР: ХУВЦАС СОЛЬДОГ КАМЕРГҮЙ ӨРӨӨНД ЦЭРГҮҮД НЭГНЭЭ ЗОДСОН ХЭРЭГ ГАРСАН
2025-12-24 10:57:20
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
2025-12-24 10:52:57
2025-12-24 10:04:49
МАН-ЫХАН АН-ААС “АЙЖ” ДЭД САЙД НАРАА ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ
2025-12-24 08:35:53
Б.САРАНТУЯА: "ЦАГААН ШӨНӨ" ДУУГ БИ МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ БҮТЭЭЛ БОЛГОЖ ЧАДСАН
2025-12-24 07:23:37
2025-12-24 07:15:00
Таеквондо-гийн холбооны 2025 оны тайлангийн хурал боллоо
2025-12-24 07:10:00
Б.МИШЭЭЛ: ДАШТ-Д ӨӨРИЙГӨӨ АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГААГААР ЗУРСАН МИНЬ БИЕЛЭХЭД ЗҮҮДЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ Л САНАГДСАН
2025-12-24 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДЛЫН ГОЛ БУРУУТАН НЬ ХАМГИЙН ОЛОН НААДАМД ЯВСАН Г.ДАМДИННЯМ ЮМ БИШ ҮҮ
2025-12-24 07:00:00
ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН “ХОНГИОН ГОЛ”-ЫН ОХИН
2025-12-24 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2025-12-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |