Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Сангийн сайд Б.Жавхлангаас энэ удаагийн айлчлалын ач холбогдлын талаар тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн айлчлал нэлээд үр дүнтэй болж байна. Хоёр улс эдийн засагт ач холбогдол бүхий хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Ковидын хамгийн өндөр эрсдэлтэй цаг хугацаанаас хойш БНХАУ эхний таван улсыг хүлээж авах хүрээндээ эхний ээлжид Монгол Улсыг багтаасан. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаа, гадаад худалдаанд ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар чухал үр дүнтэй баримт бичгүүдэд гарын үсэг зурж, үзэглээ. Үүний нэг нь дунд хугацааны Эдийн засаг, гадаад худалдааны стратегийн бүрэн түншлэлийн баримт бичгээ шинэчиллээ. Мөн анх удаа Хятад Монгол Улсын хооронд хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны бичиг баримтад гарын үсэг зурлаа. Ойрын хугацаанд хийх хилийн боомт, гадаад худалдааны харилцаанд харилцан ашигтай байх нь.
Энэ хоёр бичиг баримтын хүрээнд нийт 17 баримт бичигт гарын үсэг зурж байгаа юм. Салбар яамдын хэд хэдэн төсөл арга хэмжээг урагшлуулах ажил боллоо.
-Төрийн тэргүүнүүдийн бүрэн хэмжээний дээд уулзалтын үеэр Своп хэлэлцээрийг сунгах талаар ярилцсан уу?
-Хятадын Төв банк, Монголбанкны хооронд хийсэн Своп хэлцлийг хойшлуулах саналаа Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр ярьж байсан. Тухайн үед Хятадын талаас энэ саналыг нааштай хүлээж авах талаар ярьсан. Энэ удаагийн уулзалтаар саналыг хүлээн авч, баталгаажуулж, хугацаа нь болохоор сунгана гэсэн хариу өгөөд байна. Цаашид хоёр улсын урт болон дунд хугацааны хамтын ажиллагааны хүрээнд Своп хэлэлцлийг үргэлжлүүлж, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санхүүжилт байж болох юм гэдэг саналыг манай зүгээс тавьсан.
| Б.ЖАВХЛАН: Хятадын Төв банктай хийсэн Своп хэлэлцээрийг сунгахаар болсон |
|
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |