Монгол Улсын Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүх БНХАУ-д тус улсын дарга Ши Жиньпиний урилгаар албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэр нийтлэлч, судлаач Д.Баярхүүгээс тус айлчлалын ач холбогдлын талаар тодрууллаа.
-Хөрш орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийж албан ёсны айлчлал нэлээд онцлогтой болж байна. Та судлаач хүний хувьд дээрх айлчлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-2022 онд хийж буй уг айлчлалыг улс төрийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Учир нь цар тахлын нөхцөл байдлын дараа, БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар Их хурлын дараа, шинэ удирдагч болон намын төв хорооны бүрэлдэхүүн солигдсон цаг үед болж буй гэдгээрээ онцлогтой болж байна. Мөн цар тахлын нөхцөл байдал, хөрш орны геополитикийн өөрчлөлтөөс шалтгаалж, дэлхийн эдийн засаг таагүй байна. Аль ч улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт зогсонги байна. Ийм зогсонги байдлыг арилгахад уг айлчлал өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.
-Хоёр улс санамж бичгүүдэд гарын үсэг зурж байна. Энэ талаар мэдээлэл өгвөл?
-Айлчлалын үед 16 чухал баримт бичигт гарын үсэг зурна. Үүнийг Монгол, Хятадын хоорондын харилцаанд улс төрийн өндөр ач холбогдолтой айлчлал боллоо гэж үзэж байгаа юм. Энэ нь хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлнэ. Монгол Улсын хувьд гадаад худалдааны гол түнш нь Хятад Улс. Хоёр улс худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж зорилго тавьж байсан бол 10.1 тэрбум ам.доллар болж, нэмэгдсэн сайн үр дүнтэй байна. Ойрын үед энэ үр дүнг 20 тэрбум ам.доллар болгоно гэж зорьжээ.
-Хоёр талд хамтын ашигтай уулзалт болж байгаа. БНХАУ-ын зүгээс манайд ямар хүсэлт тавьж байгаа вэ?
-Хятад Улс ковидын хоёр жилд гадаад харилцаагаа зогсоосон байсан. Дараа нь Хятадын коммунист намын Их хурлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө ирж айлчлал хийж байгаа нь өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. БНХАУ 10 гаруй улстай хиллэдэг. Эдгээр орноос Хятад, Монголын харилцаа үлгэр жишээ байх болно гэж тунхагладаг. Тиймээс энэ харилцаанд онц ач холбогдол байгаа нь тодорхой.
| Д.БАЯРХҮҮ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлал хоёр улсын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой |
|
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |