• Өнөөдөр 2025-11-09

О.ЦОГТГЭРЭЛ: ТҮГЖРЭЛЭЭ ШИЙДЭХ АРГА НЬ ИРГЭДИЙГ ЗАХИРГААНЫ, АРГАЦААСАН НӨХЦӨЛ БАЙДАЛ РУУ ОРУУЛЖ БАЙНА

2022-11-28,   326

       УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуваарийн дагуу хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.   
 
      Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Бид гурван гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан Түгжрэлийн бууруулах асуудлын талаар мэдээлэл сонслоо. Хоёрдугаарт, Газрын багц хуулийн төслийг талаар бид завсарлага авсан. Энэ асуудлыг хэлэлцсэн. Гуравдугаарт, Ардчилсан намын талцлыг нээлттэй мэдээлэх талаар хэлэлцлээ.
 
      Газрын ерөнхий хуулийн шинэчлэл маш чухал. Уг хуулийн төсөлтэй холбоотой уриалга гаргаж байгаа юм.  МАН-ын мөрийн хөтөлбөртэй холбоотой таван бүлэг асуудлыг хэлэлцэж байгаа. Өнөөдөр сүүлчийн асуудал болон хот, хөдөөгийн хөгжлийн талаар эрх баригчид юу амласан бэ гэдгийг сануулж байгаа юм. Хот, хөдөөгийн хөгжил дээр 207 зүйл амласан байна. Үүнээс хэдэн нь хэрэгжсэн бэ. Наанадаж, агаарын бохирдол, түгжрэлийн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа. Худлаа, үнэн нь мэдэгдэхгүй нэг мэдээлэл аваад нэг өдрийг цахим болгож өөрчиллөө. Түгжрэлээ шийдэх арга нь захиргааны, аргацаасан нөхцөл байдал руу оруулж байна” гэв.
 

О.ЦОГТГЭРЭЛ: ТҮГЖРЭЛЭЭ ШИЙДЭХ АРГА НЬ ИРГЭДИЙГ ЗАХИРГААНЫ, АРГАЦААСАН НӨХЦӨЛ БАЙДАЛ РУУ ОРУУЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188