• Өнөөдөр 2025-11-09

Ц.ДАВААСҮРЭН: Газрын тухай багц хуульд ноцтой хоёр заалт орсон байна

2022-11-28,   664

        УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотой УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдэгдэл хийлээ.
 
       Тэрбээр “Газрын тухай багц хууль бол Үндсэн хуулийн дараа орох чухал хууль. Одоогийн оруулж ирсэн хуулийн төслөөр баталбал маш ноцтой асуудал үүсэхээр байна. Ялангуяа хөдөө орон нутагт мал аж ахуй эрхэлж байгаа иргэдэд маш төвөгтэй нөхцөл үүсэхээр байна. Төрийн захиргааны байгууллагууд нь уул уурхайгаас газраа хамгаалдаг ганц арга нь газраа тусгай хэрэгцээнд авдаг. Одоогийн хуулийн төслөөр бол энэ тусгай хэрэгцээний газрыг байхгүй болгожээ. Хоёрхон нөхцөлөөр тусгай хэрэгцээнд авдаг юм байна. Сум дундын отрын бүс байгуулах болон хадлангийн зориулалтаар гэж байгаа юм. Хуурсан хоёр заалт байна.
 
      Газрын тухай хуулийг анхааралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Иргэд үүнийг хэлэлцүүлж, саналаа өгөх ёстой. Хөдөө орон нутгийн газраа тусгай хэрэгцээнд авахын зэрэгцээ бас нэг Үндсэн хууль оруулсан нэг аюултай өөрчлөлт бий. Газрыг төр, нийтийн өмч гээд тусгасан. Төрийн болон орон нутгийн тухай хуулиараа гаднын иргэн ашиглаж, эзэмшиж болдог. Энэ хуулийн төсөлд ч оруулсан байна. Үндсэн хуульдаа оруулсан хэр нь Газрын тухай хуульдаа оруулж байгааг анхаарах ёстой.
 
        Үржил шимтэй газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглах нь гаднынханд асар том боломж олгоно. Манай баяр дагуулж, хууль баталдаг болчихоод байна" гэв.
 

Ц.ДАВААСҮРЭН: Газрын тухай багц хуульд ноцтой хоёр заалт орсон байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188