• Өнөөдөр 2025-11-09

Ж.Сүхбаатар сайд хүйтний эрч эрс хүйтрэх өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар явуулах санал гаргажээ

2022-11-25,   541

            Улаанбаатар хотод хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулаад байна. Тэгвэл энэ өдрүүдэд автозамын түгжрэл нэмэгдэж, тэг зогсолт болох нөхцөл байдал үүсэж байгаа тул Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлагатай тухай албан бичгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлжээ.
 
Үүнд:
 
  -Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,
 
 -Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,
 
 -Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.
 
 -Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ тухай ажлын биелэлт, үр дүнгийн талаарх мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар илгээжээ.

Ж.Сүхбаатар сайд хүйтний эрч эрс хүйтрэх өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар явуулах санал гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-25 10:39:00
    Zochin: Zuv zuv. Khaniad khamuu diildekhgyi baikhad.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188