УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.
-УИХ-аар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлж эхэлсэнтэй холбоотой УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар энэ хуулийг хэлэлцсэн байна. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаас танай Бүлэг нэлээд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Хуулийн төсөлд ямар хуудуутай заалт байна вэ?
-Газрын багц хуулийн шинэчлэл нь нийгмийн захиалгат хуулийн төсөл мөн үү, гэвэл биш байна. Газрын багц хуулийн тухай хуулийн төслийг шинэчлэх гэж байгаа бол газрын тухай ойлголт бүгд багтах ёстой. Тухайн газрыг хэн эзэмшиж, хэн ашиглаж, аль хэсгийг нь нийтээрээ ашиглах вэ гэдэг зургаа зурчихаад хуулиа хэлэлцүүлэх ёстой. Харамсалтай нь, өнөөдөр оруулж байгаа хуулийн төсөлд энэ зураглалаа бүрэн гаргаагүйн дээр ашиг сонирхол нуугдсан байна. Газрын үйл ажиллагааг босоо тогтолцоогоор удирдах гэсэн хуулийн төсөл оруулж иржээ. Иймд манай Бүлэг дээрх хуулийн төсөлд маш шүүмжлэлтэй хандаж байгаа. Тиймээс хуулийн төслийг хэлэлцүүлж эхлэхээсээ өмнө эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулж, санал асуулга авч асуудлыг авч үзэх нь нь зүйтэй.
Газрын тухай хуулийн төсөлд хөдөө орон нутагт тулгамдсан гол асуудал болох бэлчээрийг хэрхэн ашиглах талаар тусгаагүй байна. Бэлчээртэй холбоотой асуудлыг нь сумдын удирдлага, сумдын мэргэжилтэнд хариуцуулах байдлаар шийдчихсэн, өөрсдөө асуудлаас зугтсан төсөл байна.
Өнөөдөр малчдад өвөг дээдсээсээ өвлүүлж авсан бэлчээр усаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Бодит амьдрал дээрээ олон малтай нь цөөн малтай малчдынхаа бэлчээрийг булааж амьдарч байна шүү дээ. Үүнийг зохицуулсан зохицуулалтыг өнөөдрийг хүртэл шийдээгүй. Энэ мэт харилцааг шинэчилсэн найруулгад тусгах ёстой байв. Мөн дээр нь малчдын өвөлжөө, хаваржааны газрыг мөнгөтэй нь худалдаад авчихдаг. Тэгээд нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Үүнд цэг тавих цаг нь болсон. Түүнчлэн бэлчээр ашиглалтыг Засгийн газар журмаар зохицуулах юм байна. Ийм байж болохгүй. Энэ мэт олон асуудлыг шинэ хуулийн төсөлд тусгаагүй байгаа юм.
-Хуулийн төслийг хэлэлцүүлэх талаар Их хурал хэлэлцэж байхад Дархан цаазат газар болон Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар нэлээд ярьж байсан. Энэ тухайд?

-Тийм. Богдхан уулын орчим дахь газар олголтын талаар ярьж байна. Дархан цаазат гэсэн нэрийн дор дарга нар, эрх мэдэл бүхий албан тушаалтууд ам амаар нь хуваагаад авчихсан, хотхон байгуулж, орон сууц барьдаг, түүнийгээ зардаг бүлэг хүн байна. Иргэдэд хаалттай хэр нь өөрсдөдөө давуу байдал бий болгож байна. Тусгай хэрэгцээт газар гэсэн хаяг зүүчихээд дураараа газар авч байгаа юм.
Түүнчлэн төрийн эзэмшилд байсан их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн газар, эмнэлгийн газруудыг дарга, захирал, хариуцаж байсан дарга нар нь зарчихсан. Үүнд хариуцлага хүлээдэг хүн гэж алга. Энэ мэт харилцааг хуулиар зохицуулах ёстой. Гэтэл аймаг, нийслэлийн газрын албыг босоо тогтолцоогоор удирддаг байх хуулийн төсөл оруулж ирж байгаа нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй байна.
-Тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн лиценз олгодог асуудал бий. Та Ховд аймаг дахь Халзанбүргэдэйн ордод хууль бус лиценз олгосон талаар мэдээлэл хийж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-МАН 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахдаа уул уурхайн лицензийг нээлттэй болгоно, ард түмний мэдэх эрхийг хангана гэж байсан. Харамсалтай нь, үгүй байна гэдгийг Халзанбүрэгдэйн лицензийн асуудал ил болголоо. Маш алсаас зохион байгуулалттай хийсэн ажил байна. Ховд аймгийн Засаг даргыг солиод өөрийн хамаарал бүхий хүмүүсээ томилоод Төрийн тусгай хэрэгцээний газарт лиценз олгож, ард иргэдийн мэдэх эрхийг хаасан. Энд тодорхой хэмжээний зөрчил байна.
-Шинэчилсэн найруулгын төсөлд энэ мэт асуудлыг шийдвэрлэсэн зүйл заалт байна уу?
-Газрын тухай багц хуулийн мөн чанарыг нь өмнөх хуулийн гажуудлаа сайжруулах ёстой байхгүй юү. Газрын тухай багц хуулийн мөн чанар нь болохгүй байгаа зүйлсийг засаж залруулах үүрэгтэй. Түүнээс биш өөрсдийн эрх мэдлийг нэмэгдүүлчихээд гол асуудлуудыг засаж сайжруулахгүйгээр хууль хэлэлцүүлээд байгаад учир байна.
-Газрын тухай багц хуулийн төслийг сөрөг хүчин эсэргүүцэж байгаа юм байна. Гэтэл МАН олонхоороо хуулийг баталдаг цаг үе байна шүү дээ. Тухайлбал, 2023 оны төсвийг танай намын оролцоогүй баталсан байх аа?
-Газрын тухай хуулийн энэ төслийг хэлэлцүүлэхдээ МАН-ынхан “Ажлын хэсэг байгуулж, түүн дээрээ нухацтай сайн ажиллая” гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Тэгэхээр энэ бол боломжгүй. Газрын асуудал хариуцсан, хуулийн төсөл боловсруулсан яам нь Газрын тухай ерөнхий хуулийн талаараа ямар ч мэдлэггүй, мэдээлэлгүй, ойлголтгүй байна. Ийм хүмүүс хуулийн төсөл боловсруулаад оруулаад ирсэн байхад ажлын хэсэг нь засвал энэ хууль бантан болно. Тэгэхээр энэ хуулийн төслөө буцааж татаад мэргэжлийн хүмүүс боловсруулсан хуулийн төслөө өргөн барих нь зүйтэй. Газар бол эдийн засгийн суурь үндэс.
-Түүнээс гадна та Боомтын үйл ажиллагааг сайжруулах түр хорооны гишүүнээр ажиллаж байгаа. Эрдэнэс таван толгой ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний хулгайн асуудал сөхөгдөх боллоо. Нүүрсний хулгайн асуудлаар Түр хорооны гишүүдэд ямар мэдээлэл хийв?
-Түр хорооны хуралдаанаар Гашуунсухайтын боомт, Цагаан хад, “Эрдэнэс таван толгой” ХК-тай холбоотой асуудлууд орж ирсэн. Энэ асуудлыг хаалттай хэлэлцэх байсан ч түр хорооны Их хурлын гишүүн санал гаргаж, нээлттэй хэлэлцсэн. Энд маш ноцтой тоо баримтуудыг танилцуулсан. Тухайлбал, Монгол Улсын гаалиар гарч байгаа нүүрсний тоо хэмжээ БНХАУ руу орж байгаа нүүрсний тоо хэмжээ жил болгон зөрдөг юм байна. Өнгөрсөн жилүүдэд нийтдээ 6.5 сая тонн нүүрсний зөрүү гарсан байна. Монгол Улсын хилээр 12 мянга гаруй тээврийн хэрэгсэл гаалийн бүрдүүлэлтээр нүүрс зөөдөг байна. Хэдий монголчууд үүнийг нуун дарагдуулсан ч БНХАУ зарлаад байна. Үүнийг хянадаг хууль хяналтын байгууллагууд хаана байна вэ. Мөн дээр нь манайд үнийн ялгаатай байдал бий. Нүүрсээ бид аман дээрээ 60 орчим ам.доллараар зардаг. Гэтэл БНХАУ-д 500 ам.доллар хүрч байх жишээтэй. Энэ хоёрын дунд нүүрсийг дамлан зардаг бүхэл бүтэн мафийн сүлжээ байна.
Нэг машин нүүрсний үнэ нь бараг тээврийн зардлаасаа хямдаар борлуулж байна шүү дээ. Зарим жил нь үүнийгээ хэд дахин давсан үнээр худалдаална. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хяналт алдагдсан байгаагийн тод илэрхийлэл энэ байна. Энэ мэт асуудал дээр Засгийн газар үнэн бодит тоо мэдээлэл танилцуулах хэрэгтэй байна. “Эрдэнэс таван толгой” ХК бол ард түмний өмч. Тэнд ард иргэд хувьцаа эзэмшдэг. Үүнийг хянах, мэдэх эрхтэй. Гэтэл оффтейк гэрээ, нууц гэрээ нэрээр хулгай хийж, түүнийгээ нуун дарагдуулж байна.
.jpg)
-Энэ мэдээлэлтэй танилцсаны дараа Түр хорооноос Засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн үү?
-Үүний дараа УИД дахь Ардчилсан намын зүгээс Засгийн газарт шаардлага тавьж, бодит тоон мэдээллүүдээ ил болгохыг шаардсан. Мөн ХҮН нам болон бие даагч нартайгаа хамтраад УИХ, Засгийн газарт шаардлага тавьж, олон нийтийн сонсгол явуул гэж байгаа.
-Ардчилсан намын нэр бүхий гишүүд ч холбогдоод байгаа шүү дээ?
-Аливаа асуудал болохоор Ардчилсан нам руу чихдэг. Нүүрсний хэрэг бол сүүлийн зургаан жил төрд ажилласан өндөр албан тушаалтнуудад холбогдох хэрэг. 2016 оноос эхэлж, нүүрсний хулгай гаарсан байгаа юм. Түүнээс өмнө манайх БНХАУ-ын Чалко компаниас зээл авчихсан байсан. Ардын намынхан хулгай хийсэн нь тодорхой байна. Яагаад Эрдэнэс Таван толгой ХК-д БЭТ тавив гэдгийг бодох хэрэгтэй. Зургаан жилийнх нь хулгай илэрсэн учраас БЭТ тавьж, холбогдох хүмүүсийг нь хорьж эхэлсэн. Өмнөх удирдлагуудынх ард нөлөө бүхий улстөрчид байгаа учраас л Ардын намынхан хэргээ гаргаж тавьж чадахгүй байна.
| Н.ГАНИБАЛ: Газрын тухай багц хуулийн төслийг буцааж татах хэрэгтэй |
|
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |