• Өнөөдөр 2025-11-09

Д.ТОГТОХСҮРЭН: Ипотекийн зээл төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлж эхэлнэ

2022-11-21,   361

МАН-ын бүлгийн хуралдаанаар ипотекийн зээлийн асуудлаар хэлэлцэжээ. Тухайлбал, Ипотекийн зээл төлөлтийг ирэх долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах асуудал яригдаж байсан билээ. Тэгвэл цааш цаашдаа зээлийг хэвийн олгох үүднээс ипотекийн зээл төлөлтийг хойшлуулахгүй байхаар шийдвэрлэсэн аж. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах байр суурийг илэрхийллээ. 

          Тэрбээр "Засгийн газар ирэх нэгдүгээр сарын 1-нээс төлөлтийг хэвийн үргэлжлүүлнэ гэх санал оруулж ирсэн. УИХ-ын ажлын хэсэг сунгах тухай асуудлыг нэлээн олон удаа ярьсан. Энэ нь дараа дараагийнхаа зээлэнд сөргөөр нөлөөлж байгаа учраас Засгийн газрын оруулж ирсэн саналаар явуулъя гэж ажлын хэсэг тогтоод, УИХ-д оруулаад, УИХ төрийн мөнгөний бодлогыг батлахдаа ипотекийн зээл төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь буюу төлөөд явахаар шийдвэрлэсэн" гэлээ.

Д.ТОГТОХСҮРЭН: Ипотекийн зээл төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлж эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188