Ардчилсан намын бүлэг хуралдаж, МАН-ын амлалт түүний хэрэгжилтийн талаарх саналаа хэллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ: “Эрх баригч нам болох МАН ногоон хөгжлийн 38 зорилт заалттай мөрийн хөтөлбөрийг 2020 онд гаргасан. Үүнээс хэрэгжиж байгаа эсэх талаар АН-ын бүлэг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ.
Нэгдүгээрт, МАН агаарын бохирдлыг бууруулна гэж амласан. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот болон 21 аймагт амьдарч байгаа бүх иргэд энэ амлалт биелсэн эсэхийг өөрийн биеэр мэдэрч байгаа. Утаанд ордог хамгийн том элемент бол угаарын хий юм. Энэ элемент жил ирэх тусам нэмэгдэж, Улаанбаатар хотын иргэд РМ2/5 бохирдлын хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөж буй төвшнөөс 27 дахин их бохир агаагаар амьсгалж байна.
Өнөөдрийн авсан мэдээгээр PМ2,5 тоосонцор Баянхошуу орчимд агаарын хамгийн бохирдолтой буюу агаарын чанарын индекс 324 буюу маш аюултай хэмжээнд байгаа. Мөн Арвайхээр хотод 263 маш муу, Завхан аймагт 384 хүрч маш аюултай гэх үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотод нас барж буй арван хүн тутмын нэг нь утаа, тоосонцроос болж нас барж байна гэх судалгааг эрдэмтэд гаргасан. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн цагаас хойш агаарын бохирдлын үзүүлэлт улам муудсаар байгаа.
Хоёрдугаарт, Иргэдээ баталгаатай ундны усаар хангана гэж амласан. Харамсалтай нь энэ асуудал дээр бодит ажлууд хийхгүй байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 54,3 хувь одоо хүртэл зөөврийн усыг хэрэглэсээр байна. Мөн одоог хүртэл төлөвлөсөн ажил ч алга. 12 аймгийн 35 сумын ундны усан дахь нянгийн тоо өсч, хавдрын өвчлөл, элэгний өвчлөлийг ихэсч байна. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, хамгаалалтад авах газрын хэмжээг 25 хувь нэмэгдүүлнэ гэсэн. Харамсалтай нь, Богдхан уулсын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар 1473 газарт ашиглах гэрээ байгуулсан байна. Тусгай хэрэгцээт газар гэдгийн цаана дарга нар албан тушаалаа ашиглан өөрт ашигтай газрыг авдаг байдал 30 жил үргэлжилсэн. Үүнийг эрх баригчид амжилттай үргэлжлүүлж байна.
Мөн Уул уурхайн лицензийн асуудлыг ил болгоно гэсэн. Харамсалтай нь Ховд аймгийн Халзанбүргэдэйн ордод хууль бус лиценз олгосон. Үүнтэй холбоотой тодорхой мэдээллийг АН-ын бүлэг өгсөн байгаа. Энэ нээлттэй биш бүх юмны цаана авлига албан тушаалын гэмт хэрэг, зөрчлүүд үүсдэг. Ховд аймгийн Халзанбүргэдэйн ордод хууль бус лиценз олгосон нь зохион байгуулалттай гэдэг нь харагдаж байна. Тус аймгийн засаг даргыг сольсон. Солигдсоны дараа энэ асуудлыг оруулж ирсэн нь МАН аливаа хууль ажиллагааг зохион байгуулалттай хийдэг гэдэг нь эндээс харагдана.
| Н.ГАНИБАЛ: Халзанбүргэдэйн ордод хууль бус лиценз олгосон нь зохион байгуулалттай |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |