• Өнөөдөр 2025-11-09

"Түгжрэлийн үед дуут дохиотой явсан тээврийн хэрэгсэл УИХ-ын даргынх мөн ч, тэр үед Г.Занданшатар дарга ажил дээрээ байсан"

2022-11-21,   785

       Өнгөрсөн баасан гарагт нийслэл даяар замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, тэг зогсолт хийсэн. Түргэний машин ч явах зайгүй түгжирсэн үед төрийн хамгаалалт бүхий машин урсгал сөрөн явсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй. 
 
       Тухайн машин нь төрийн гурван өндөрлөгийн машин, тэр дундаа УИХ-ын дарга Г.Занданшатарын машин гэх мэдээлэл ч цацагдсан. Тэгвэл энэ асуудалтай холбоотой эх сурвалжаас холбогдож тодрууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр “Тухайн тээврийн хэрэгсэл нь УИХ-ын даргын тээврийн хэрэгсэл байсан. Гэхдээ тэр үед Г.Занданшатар дарга Төрийн ордонд ажил дээрээ байсан. Машиныг нь унаж явсан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ярьж байна. Ер нь УИХ-ын дарга болон төрийн удирдах дээд байгууллагынхан их түгжрэлийн үед дуут дохиотой замын хөдөлгөөнд оролцох явдлыг эрс эсэргүүцэж байгаа” гэсэн юм.
 

"Түгжрэлийн үед дуут дохиотой явсан тээврийн хэрэгсэл УИХ-ын даргынх мөн ч, тэр үед Г.Занданшатар дарга ажил дээрээ байсан"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-21 14:03:33
    Zochin: Ene neg yum dandaa ingej ard tymnee doromjilj baidag yum. Tegvel Zandanshatar yavaagyi bol ekhner khyykhed n' yavj bsan yum bgaa biz. Er n' Zandanshatar mashindaa suugaagyi bol jolooch nar n' 2-uul 3-laa ursgal suruud ingej yavlaa yu. Bitgii ingej bid nariig doromjilj bai l daa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-21 12:29:26
    Zichin: Tiim uym bol xuuli bus uildel xiisen terxumuusee xalaach..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-21 11:50:14
    Зочин: Авгай нь юм болов уу.Цүнх баригчид нь явсан уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-21 11:12:14
    угжиж байгаа аргал: хэнийг хуурч доромжлоод байна.???!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-21 10:35:18
    Зочин: Энэ Занданшатар дандаа гай тарьж явах юмаа. Ажлаа хийж чадахгүй. Цалин цаас боллоо. Төгрөг цаас боллоо. Монгол банк энэ этгээдийн харьяанд бдаг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188