Дархан-Уул аймгийн тавдугаар брак байшингийн орчмоос энэ сарын 4-нд 16 настай охин гэрээсээ гараад сураггүй болсон гэх мэдээлэл бий. Түүнийг найз залуутайгаа самарт явсан, эрлийн ажиллагаа зогссон гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Гэвч охины гэр бүл охиныг гэртээ ирээгүй байгаа гэдгийг мэдэгдсэн билээ. Тус хэрэгтэй холбоотойгоор Эргүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Очгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Охиныг энэ сарын 4-ны өдөр гэрээсээ гараад сураггүй боллоо гэсэн гомдол, мэдээлэл цагдаагийн байгуулагд ирсэн. Тухайн өдрөөс эхлэн эрэн сурвалжлах ажил хийгдсэн. Сураггүй болсон иргэн Б арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотод ирсэн. Ингээд Баянзүрх дүүрэгт нэг айлд 2-3 хоноод, энэ сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу иргэн Ж-тэй том машинтай самарт явсан нөхцөл, байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж Түнхэл тосгонд ажиллаж байгаа. Тухайн газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй 2-3 том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг, Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.Өдөртөө яваад ирэх боломжгүй 2-3 хонодог, утасны сүлжээ барьдаггүй газар юм билээ.
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр охины ар гэрийнхтэй уулзаж, нөхцөл байдлыг танилцуулсан. Охиныг хүчээр авч явж ажиллуулж байгаа гэсэн нөхцөл байдал тогтоогүй” гэв.
| ЦЕГ: ДАРХАН-УУЛ АЙМГААС СУРАГГҮЙ БОЛСОН ОХИНЫ БАЙГАА ГАЗРЫГ ТОГТООСОН |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |