“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсад анх удаа ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны хоёр стандартыг нэвтрүүлж өнөөдөр гэрчилгээгээ гардаж авлаа. Дээрх хоёр стандартыг нэвтрүүлэх ажлын хэсгийг энэ онд байгуулан анхдагч баталгаажуулалтын нэг,хоёр дугаар шатны аудитыг амжилттай давж, АНУ-ын итгэмжлэлтэй Бүгд найрамдах Энэтхэг улсын QFS Management System LLP болон Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын LMS Certifications Limited байгууллагаас баталгаажиж Монгол Улсад анх удаа энэхүү хоёр стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болж байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны таван стандартыг нэгдсэн тогтолцоогоор нь хэрэгжүүлэгч Монгол улсын анхны компани болж байна. Олон улсын стандартын гэрчилгээ гардуулах арга хэмжээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргал, Монсертф ХХК-ийн захирал Г.Билгүүн болон компанийн төлөөлөл оролцлоо.
Дээрх стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтод хүрэхэд чухал түлхэц болох юм.“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг Франц улсын Афнор группээс баталгаажуулан хэрэгжүүлж ирсэн.
2021 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Монсертф ХХК-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо стандартыг орчуулан Монголын үндэсний МNS стандарт болгон батлуулсан юм.
| "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МОНГОЛ УЛСАД АНХ УДАА НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО, АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |