Ардчилсан намаас 2023 оны Улсын төсөвт бүхэлд нь хориг тавих хуулийн төсөл өргөн барилаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ирэх онд маш үрэлгэн төсөв баталлаа. 19.5 их наяд төгрөгийн орлоготой, 20.4 их наядын зардалтай 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа. Ирэх онд төгрөгийн ханш өсөж, инфляц нэмэгдсэн байна. Монгол Улс Азид гөлөг болсон мөнгөний ханштай байна. Төсөв батлахад би оролцоогүй. Сүүлийн өдөр маш хурдтай төсвөө баталсан. Хаалга, хөшөөгөө барих ажлууд нь байж л байна. Ард түмний амьдралд нэмэр болох, эмч, сувилагч нарын цалинг нэмэх, төрийн алба хаагчдын цалинг нэмэх заалт ч алга. Монгол Улсын төсвийн 40-50 хувийг улс мэдэлдээ авч байна.
Иймд бид Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, хориг тавих хүсэлт гаргаж байна" гэв.
| Ардчилсан намаас 2023 оны Улсын төсөвт бүхэлд нь хориг тавих хуулийн төсөл өргөн барилаа |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |