• Өнөөдөр 2025-11-09

Г.ТЭМҮҮЛЭН: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар шийдсэн зүйл алга

2022-11-10,   459

       УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 
 
       Тэрбээр “Ипотекийн зээлийг Монголбанкнаас санхүүжүүлээд явж байгаа. Эргээд бид ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хэвийн явуулахыг Төв банкнаас баримталж байна. Эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах талаар шийдвэр гараагүй. 2023 оны төсвийн төслийг маргааш УИХ-аар хэлэлцүүлж батална. Сүүлийн гурван долоо хоногт УИХ-аас төсөв дээр ажлын хэсэг гаргаж ажилласан.
 
        Төсвийн алдагдлыг бууруулж, хассан. Тэвчих зардлуудаа мөн хассан. Эдийн засаг амаргүй байх энэ үед төр өөрөө хариуцлага хүлээж, төсвийн зардлаа бууруулах, үйл ажиллагааны зардлаас хэмнэлт хийх ёстой гэж үзсэн. Төрийн захиргааны газар, яам тамгын газар, агентлагийн зардлуудыг бууруулсан. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг бол бууруулахгүй. Мөн гаднын зээл түүнийг санхүүжүүлэхтэй холбоотой зардал, дэд бүтцийн зардлыг бууруулж оруулсан.. Мөн төсвийн төсөл дээр тусгагдсан байсан ТЭЗҮ, төсөл арга хэмжээний зураг, зөвлөх үйлчилгээ зэрэг 90 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт байсныг 50 хувиар бууруулсан. Нэг талдаа төсвийг алдагдалгүй батлах зайлшгүй шаардлага байна. Үүнийг хийхийн тулд төсвийн шинэчлэлийг зоригтойгоор хийж эхлүүлэх шаардлагатай . Төсвийн хөрөнгө оруулалтуудыг хувааж тавьдаг байдлыг зогсоохоор олон санкцуудыг оруулж өгсөн.
 
       Сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат сул байснаас үүдэн олон тэрбум, их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтууд гацсан. Энэ жил 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг дуусгаж байгаа. Гэтэл 2024, 2025 онд хүлээгдэж байгаа барилга, бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн гүйцэтгэл хоёр их наяд төгрөгт хүрэхээр байна. Энэ бол төр хариуцлагагүй байж, сахилга бат хариуцлагыг мөрдөөгүйгээс улбаатай. Энэ сардаа багтаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсвөөс гарсан ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-ын зүгээс санаачлаад хуулийн төслүүд бэлэн болсон. Төсөв ил тод, олон нийтийн оролцоо, хяналттай байж, сахилга бат мөрдөгдөнө.
 

Г.ТЭМҮҮЛЭН: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар шийдсэн зүйл алга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-13 08:19:53
    Амгалан: ХОЙШЛУУЛАХ НЬ ЗӨВ. ИМФЛЬЦТАЙ УЯЛЛУУЛЖ ТЭТГЭВЭР ЦАЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ УЧИР АРД.ТҮМНИЙ НУРУУНД ХҮНД ЦОХИЛТ ИРНЭ......ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХҮРЧ ДУНДААС ДООШ ДАВХАРГА ЯДУУГИЙН ЯДУУД ИХСЭЖ БАЙГАА НЬ ХАРАМСМААР.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188