• Өнөөдөр 2025-11-09

ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2022-11-09,   556

        Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй өчигдөр өгсөн. Тодруулбал, тэрбээр Олон улсын хуралдаанд оролцож байхдаа хариуцлагагүй үг хэллэг хэлсэн хэмээн олны шүүмжлэлд өртөөд байсан юм.

      Энэ талаар өөрийн цахим хуудастаа “Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ойлгож байгаа. Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна. Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ.
 
     Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна. Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ. Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү.  Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ. Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ” хэмээн дэд сайдын суудлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаагаа мэдэгдсэн юм.  Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүний хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
 

ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188