• Өнөөдөр 2025-11-09

Л.ЭНХ-АМГАЛАН: Боловсролын салбарт тооллого хийхэд төрийн болон орон нутгийн өмчийн сургуулиудын газрын 70-80 хувийг нь зарсан зөрчил илэрсэн

2022-11-09,   583

          Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар нэгдүгээрт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх талаар хэлэлцсэн. Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог цаашид халах талаар ярьсан. Гурван яамны ажлын хэсэг ажилласан. Цэцэрлэгт 124 мянган хамрагдаж байна.  Хувийн өмчийн цэцэрлэгт 30 мянга хүүхэд хамрагдсан. Өнөөдөр Монгол Улс яагаад сугалааны цэцэрлэгт орчихсоныг судалж үзсэн. Архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулахдаа 24 цэцэрлэгтэй байна гэдэг даалгавар өгөөд зураг төслөө батлуулахдаа 50 хувийг нь багасгадаг, барилга эхлүүлэхдээ, улсын комисс хүлээж авахдаа хоёр дахин багасгачихдаг асуудал байна. Бид цаашид нийслэлийн хүрээнд 752 орон сууцны цогцолбор барьж байна. Үүнээс 0.02-т нь цэцэрлэг барихаар төлөвлөсөн байгаа юм. Тиймээс үүнийг хариуцлагажуулна.
 
           Хоёрдугаарт, бид боловсролын салбар дээр газрын тооллого хийсэн. Монгол Улсад 680 орчим төрийн өмчийн сургууль байна. 2015 оноос хойш тооллого хийхэд нийт сургуулийн газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан байна. Боловсролын салбарт байгаа газраас 12 сургууль цэцэрлэгийн 2.2 га газар найман их дээд, сургуулийн 1.8 га газар захирал, эрхлэгч нарын нэр дээр шилжүүлсэн зөрчил гарсан байна. Улмаар нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц барьсан, хөдөө орон нутагт гаднын хөрөнгө оруулалттай аялал жуулчлалын компанийн нэр дээр байгаа зөрчил илэрсэн. Төрийн өмчийн газраас иргэний болон хувийн өмчийн хуулийн этгээд үнэ төлбөргүй газар шилжүүлсэн зөрчлийг арилгаж, газрын үнийг буцааж төлүүлэх, хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авна” гэлээ.
 

Л.ЭНХ-АМГАЛАН: Боловсролын салбарт тооллого хийхэд төрийн болон орон нутгийн өмчийн сургуулиудын газрын 70-80 хувийг нь зарсан зөрчил илэрсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188