• Өнөөдөр 2025-11-09

УИХ-ын хүндэтгэлийн чуулган энэ сарын 24-нд болно

2022-11-08,   625

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой өвлийн тэргүүн сарын шинийн 1 арваннэгдүгээр сарын сарын 24-нд тохиож буй. Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож байгаа учраас энэ жил УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг арваннэгдүгээр сарын 24-нд хийхээр болжээ. Мөн ойн хүрээнд төрийн хүндэтгэлийн концерт зохион байгуулна.

    Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Энэ жил Эзэн Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож байгаа учраас Монгол бахархлын өдрийг долоо хоногийн программ гаргаж байгаа. Монгол бахархлын өдөрт зориулсан арга хэмжээнүүдийг арваннэгдүгээр сарын 21-ээс эхлүүлээд үе шаттай зохион байгуулна. Энэ жил Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 24-нд таарч байгаа. Энэ өдөр Улсын их хурал хүндэтгэлийн чуулган хийхээр болсон. Мөн энэ өдөр Чингис хаантай холбоотой төрийн хүндэтгэлийн концерт зохион байгуулна” гэлээ.


УИХ-ын хүндэтгэлийн чуулган энэ сарын 24-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188