МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар танилцууллаа.Хуралдаанаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх хуулийн төслийг цаашид хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.
Энэ талаар УИХ-ын дарга Д.Тогтохсүрэн “Бид 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт газрын шинэтгэл хийнэ, газрын асуудлыг багцаар нь хэлэлцэж, эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгийг амлаж байсан. Иймд Засгийн газар энэ хуулийн төслийг боловсруулан оруулж ирээд байна. Энд таван хууль бий. Газрын тухай хууль, Иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай хууль, Газрын кадастрын тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх гэсэн таван хууль байна. Барилга хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль хоёрыг хамтад нь хэлэлцэх ёстой” гэв.
Хуулийн ач холбогдлын талаар Б.Энхбаяр “Д.Тогтохсүрэн даргын хэлсэн дээр нэмээд Хот байгуулалтын тухай хууль, Тусгай хамгаалалтай газрын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Энэ асуудлыг ажлын хэсэг гаргаж нухацтай судална. Газар бол улсын үндэс. Нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдлын үүднээс авч үзнэ. Хоёрдугаарт, газрын хувийн болгон өмчлөөд 20 жил болж байна. Газраа эдийн засгийн эргэлтэд баталгаатай оруулж чадахгүй байгаа. Газрын харилцааны хуульд оролцохгүй иргэн гэж байхгүй. Өнгөрсөн хугацаанд бид Газрын тухай хуультай байсан ч хуульгүй мэт явжээ. Ялангуяа Тусгай хамгаалалттай газарт отог байгуулах нэрээр хэд их наяд төгрөгийн орон нууцыг улсын эрхийн бүртгэлгүй барьсан байна. Зайсан, Тэрэлж, Яармагт байна. Энэ асуудлаа түгжрэлийн бодлоготой уяна. Газрын татвар, төлбөр яривал 97-98 хувийг татвараас чөлөөлсөн байна. Үнэгүй байгаа энэ зүйлийг газрын алба, Засаг дарга нар далдаар үнэтэй байдаг. Дээр нь авлигын өртгөө шингээж, өндөр үнэтэй орон сууц барьдаг байна. Хамгийн далд байгаа эдийн засгийг ил болгож, татвар авах эдийн засгийн хөшүүрэг бий болгоно. Нөгөө талаар газрын харилцааны бодлого нь Монгол Улсын 5-6 сайдын эрхлэх асуудлын хүрээнд бодлого нь салангид явсан. Тиймээс энэ саланги болсон газрын харилцааны бодлогыг нэгдмэл байдлаар, үйл ажиллагааны чиглэлийг нь давхцуулахгүй байхаар шийднэ” гэв.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Төрийн өмчит компаниуд газраа зардаг, орон сууц барьж зардаг асуудлыг яаж зохицуулдаг вэ?
-Төрийн өмчит гэлтгүй төрийн байгууллагын дарга, цэрэг нар байгууллагын эзэмшлийн газрыг зарсан. Зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд л 106 төрийн байгууллага өөрийн эзэмшил газар дээрээ нийтийн орон сууц барьсан байна. Энэ асуудал хууль зүйн хувьд юунаас улбаалсан талаар судалгаа хийсэн. Өнгөрсөн хугацаанд Газрын тухай хууль, Иргэний хуультайгаа зөрчилдсөн хууль баталсан тул хэрэгжилтэд доголдол гарсан байна.
Эзэмших эрхийн ойлголт нь өмчийн гэж ойлгоод, газар эзэмших эрхийг шилжүүлж, газрын наймаа хийж байна. Эзэмших эрх гэдэг хууль зүйн ойлголт олон улсад байдаггүй. Нийслэлийн иргэд Туул гол руу, Богд уул руугаа гарч чадахаа больсон. Манайхан газар эзэмшихээрээ дээд, доод талыг нь хамт эзэмшсэн гээд инженерийн шугам сүлжээ тавьдаггүй. Үүнийг бид хуулийн цогцоор шийднэ.
| Б.ЭНХБАЯР: Нийслэлийн хэмжээнд 106 төрийн байгууллага өөрийн эзэмшил газар дээрээ нийтийн орон сууц барьсан байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |