УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсны дараа төрийн байгууллагын санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа асуулт асуулаа.
Тэрбээр “Энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар хөдөө орон нутагт дутагдалтай байгаа төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөлийг нь сайжруулах бодлого явагдаж байгаад талархалтай байгаа. Гэхдээ энэ асуудлыг цогцоор нь оруулж ирэх ёстой байсан. Таван жил ажиллаад нэг удаа нэмэгдэл авах зэрэг аргацаасан байдлаар шийдэж байгаа нь цаашдаа улам олон асуудал дагуулна. Үүнд төсөл санаачлагчид цуг оруулж ирэх боломж байгаа юу. Хоёрдугаарт, хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл шаардлага гэх зүйлийг хамт оруулж ирэх боломж байсан уу. Өнөөдөр хөдөө орон нутаг ажиллаж байгаа ажлын байрны шаардлага гэх зүйл үнэхээр болохгүй байгаа шүү. Их өндөр шалгуур тавьдаг. Шалгуурт нь ордог хүн байдаггүй. Сүүлийн гурван жилийн хугацаанд ковид гэх нэрийн дор олон төрийн албан хаагчийг хууль бусаар томилж ирсэн асуудал үргэлжилсээр байна. Үүнд ямар дүгнэлт хийх вэ. Мөн яамдуудад Төрийн албаны салбар зөвлөл гэж байгаа. Энэ салбар зөвлөлийг толгойлж байгаа хүмүүс их хариуцлагагүй ажилладаг. Тухайлбал, Байгаль орчны яам, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтаар нэгээр гарч ирсэн хүнийг томилдоггүй. Арван хэдэн жилийн өмнө төрийн албан хаагчын шалгалт өгсөнд эргэлзэж байгаа гээд цагдаагийн байгууллагаад шалгуулсан. Цагдаа, прокурор тухайн хүний тухай ямар ч мэдээлэл өгөхгүйгээр хохироож байна. Энэ мэт хууль бус үйл ажиллагаа үргэлжлэхэд Төрийн албаны зөвлөл, Засгийн газар ямар хариуцлага хүлээлгэж байна вэ” гэв.
| Ш.АДЬШАА: Сүүлийн гурван жил ковидын нэрээр төрийн албан хаагчийг хууль бусаар томилох асуудал ихэссэн |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |