УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ намынхнаа “шантаажилж" байж Засагт заларч, Спорт, олимп хариуцсан сайд болох шиг боллоо. Яаж гэхээр, Ардын намынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс давхар дээлийн хязгаарлалтыг авч хаяж, Засгаа бүрдүүлэхээр аль жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн. Улмаар Үндсэн хуулийн цэц хүссэн хариуг нь өгч, УИХ дээр давхар дээлийн хязгаарлалтыг авч хаях болмогц Б.Бат-эрдэнэ буруу хараад суучихсан. Тэгмэгцээ чуулганы индэр дээрээс “Бид өөрсдөө Үндсэн хуульдаа “Давхар дээлтэй гишүүн нь дөрөв байж болно” гэж тусгачихаад хоёрхон жилийн дараа өөрчлөх гээд байгаа чинь ямар учиртай юм. УИХ-ын гишүүд давхар дээл өмсөж, Засгийн газрын гишүүн болох гэж зүтгээд байгаа нь ямар учиртай юм” гэж эрс эсэргүүцсэн.
Гэтэл хоёр хоногийн дараа өнөө эсэргүүцэгч Б.Бат-Эрдэнэ өөрөө Спорт, олимп хариуцсан сайд болчихсон тангараг өргөж зогссон. Хэн ч харсан “Сайдын суудал өгөхгүй бол давхар дээлний асуудлыг дэмжихгүй, эсэргүүцэл өрнүүлнэ” гэх байдлаар “шантаажилсан" гэж шууд ойлгогдож байгаа юм. Б.Бат-Эрдэнийн хувьд УИХ-д тав сонгогдсон тул ирэх сонгуульд түүнд найдвар бага. Тиймээс үлдсэн хоёр жилдээ давхар дээлтэй сайд хийгээд “зодог” тайлъя гэж бодсон байж болох.
Гэхдээ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Спорт, олимп хариуцсан сайд болсон нь ашиг сонирхлын асар зөрчилтэй томилгоо. Алтны магнат хүнд Уул уурхайн яамыг, хувийн эмнэлэгтэй хүнд Эрүүл мэндийн яамыг өгч байгаагаас ялгаагүй. Юу гэхээр, Б.Бат-Эрдэнэ “Аварга” гэх спортын дээд сургуультай. Эхнэр Б.Болормаа нь захирлаар нь ажилладаг бол Б.Бат-Эрдэнэ өөрөө ТУЗ-ийн гишүүнээр нь ажилладаг. ТУЗ-ийн даргаар нь УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва ажиллаж буй. Гол асуудал нь, “Аварга” дээд сургуулийн алсын амбиц нь мэдээж тив дэлхийн тамирчид, олимпын аваргуудыг бэлдэх. Сургалтын хөтөлбөрөө ч тийш нь чиглүүлдэг бөгөөд Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, А.Энхтуул тэргүүтэй тив, дэлхий, олимпын аваргууд тус сургуулиас төрөн гарсан. Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнэд Спорт, олимпын сайдын суудал хариуцуулж, төсөв атгуулсан нь “чононд мах хадгалуулах”-аас өөрцгүй хэрэг. Салбартаа зарцуулах ёстой төсвөө сургуульдаа өгөхийг үгүйсгэх аргагүй гэсэн үг л дээ.
Түүнчлэн, Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдээс хамгийн олон малтай нь буюу дээрх үхрийн фирмээс гадна 2150 хонь, 300 адуу, 50 гаруй тооны үхэртэй.
Ямартай ч, Б.Бат-эрдэнэ Спорт, олимпизм хариуцсан сайд болж “төрөлх” салбараа буцаж ирлээ. Улсын наадамд уналгүй 11 түрүүлсэн шигээ, УИХ-ын сонгуульд ч тахимаа өгөлгүй таван удаа сонгогдож төр түшилцэхдээ бусдыгаа бодвол төсөв тонодог, тендер түүдэг, томилгоочин гэж цоллогдож явсан нь цөөн. Гэхдээ энэ удаад “Давхар дээлтэй сайд нарыг дэмжихгүй” гэж тас гэдийж суусан атлаа өөрөө “давхар дээл” нөмөрч, тэр тусмаа спорт гэх “төрөлх” салбараа хариуцахаар болсон нь цаанаа л ашиг сонирхлын зөрчил “ханхлуулж” байна.
| СПОРТЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ САЛБАРТАА зарцуулах ТӨСВӨӨ СУРГУУЛЬДАА өгчих ВИЙ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |