Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд өчигдөр хуралдаж, С.Эрдэнэ болон Х.Баттулгын талаас зургаа, зургаан хүний бүрэлдэхүүнтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл зөвшилцөх ажлын хэсэг байгуулаагүй талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийсэн юм. Энэ талаар Ардчилсан намын гишүүн М.Тулгат өөрийн цахим хаягаараа дамжуулж мэдээлэл хийжээ. Тэрбээр "С.Эрдэнэ гуай одоо болио. Ардчилсан намыг зарж, өөрийгөө үнэд хүргэчих гээд яваад байх юм. Ямар ичдэггүй юм бэ.
Бүхэл бүтэн үндэсний хэмжээний намын дарга хүн залуучууддаа үлгэр, дуурайл болсон, удирдагч хүн баймаар. Гэтэл бүх зүйл нь эсрэгээрээ байна. Залуучуудад үлгэрлэж байгаа зүйл нь архидалт, завхайрал, намын үзэл бодлыг уландаа гишгэх байна. С.Эрдэнэ гэдэг хүний дэргэд юун юм сурах. Нам наймаалцах гэсэн санаархлыг чинь би тас цохих болно шүү. Би 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Х.Баттулаг, Ц.Туваан нар намыг өмчилж авах гээд, шинэ тамга хийж байх үед нь би С.Эрдэнэ дээр орж байсан. Намаа Женкогоос хамгаалж байгаад нь баяр хүргэж хамтарч ажилласан. Нэг зүйлийг мухаралъя гэж бодож байсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн дэнчин 100 сая төгрөг юу болов гэж асуусан. Тухайн үед С.Эрдэнэ дарга "Чиний тойргийг булаадаг асуудал бол З.Энхболд, Д.Пүрэвдаваа зэрэг танай үүрийн намынхны хийсэн ажил гэсэн. Улс төр блд эрсдэл. Тиймээс мөнгө төгрөгөө өгөөд явах хэрэгтэй гэж байсан. Би тэр чигээр нь орхисон. Одоо болохоор нэг ялрахсан хүн байна. Женкогоос намаа хамгаалсан гэсэн баатар. Та ганцаараа хамгаалчихсан юм байхгүй шүү. Та нар нийлж байгаад намаа ийм болгосон шүү. 2020 оны сонгуульд, нөхөн сонгуульд, Ерөнхийлөгчийн сонгуульд гутамшигтай ялагдсан. Одоо цаг нь болоод дуусчихлаа. Гавъяа чинь гай болж байна, одоо зүгээр зайлаарай. С.Эрдэнэ та битгий давраад байгаарай. Шүүх, хуулийн байгууллагаар явж байгаа" гэв.
| М.Тулгат: С.Эрдэнэ та битгий давраад байгаарай |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |