• Өнөөдөр 2025-11-09

Б.МӨНХЖИН: Гадаад харилцааны дэд сайдаар ажиллах нь нэр төрийн хэрэг байлаа

2022-11-02,   708

Засгийн газрын ээлжин хуралдаанаар Гадаад харилцааны дэ сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Түүний оронд "Монцамэ" агентлагийн дарга Г.Амартүвшинг томилсон юм.

       Тэгвэл дэд сайд асан Б.Мөнхжин цахим хуудастаа дараах тайлбарыг бичжээ. Тэрбээр "2020 оны долдугаар сараас өнөөдрийг хүртэл Гадаад харилцааны дэд сайдаар ажиллах нь нэр төрийн хэрэг байв. Улсынхаа эрх ашгийг гадаадад хамгаалах, Монгол Улсын бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорьж ажиллав. Дэмжсэн, хамтран ажилласан та бүхэнд баярлалаа" гэж бичжээ. 

 


Б.МӨНХЖИН: Гадаад харилцааны дэд сайдаар ажиллах нь нэр төрийн хэрэг байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188