Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас хэд хэдэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн талаар эх сурвалжилж мэдээллээ.
Тодруулбал, ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ. Хууль хяналтын байгууллагаас Ажлын хэсэг гарч, Д.Загджавыг алдаа дутагдал гаргасан эсэхийг шалгаж байсан юм. Тэгвэл Ажлын хэсгийн шалгалтаар ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг хариуцлага алдсан, алдаа дутагдлаа ухамсарлаагүй, удирдан зохион байгуулаагүй, үүний улмаас хэд хэдэн хүмүүжигч хорих ангиас оргосон, хорих ангийн байранд хоригдогч нар нас барсан гэж үзжээ.
Ташрамд дурдахад, Д.Загджав нь өнгөрсөн 2020 оны долдугаар сард ШШГЕГ-ын даргаар томилогдож байсан юм. Мөн 2022 оны долдугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар генерал цол хүртсэн билээ.
Дэлэгийн Загджав 1964 онд Ховд хотод төрсөн. Тэрбээр Ховд хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Мөн 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2000 онд Төрийн удирдлагын академи, 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг тус тус дүүргэжээ. Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор. Загджав 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, 1987-1993 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүнээр ажиллаж байгаад 1993 онд "Алтай интернэйшнл" ХХК-г байгуулан ерөнхий захирлаар ажиллаж байжээ. 2017 оны гуравдугаар сарын 15-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдож байсан. МАН-ын гишүүн.
Мөн 1997 онд МАХН-ын бага хурлын гишүүн болсноор улс төрд орж, 1998-2000 онд Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгчийн албыг хашсан. 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд МАХН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож дөрвөн жил ажилласан. Мөн Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
| ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг ХАРИУЦЛАГА АЛДСАН ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР АЖЛААС НЬ чөлөөлжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |