• Өнөөдөр 2025-11-09

С.БАЯРЦОГТ: Хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана

2022-11-01,   568

     УИХ-ын гишүүн асан С.Баярцогт Швейцар Улсын прокурорын газраас цагаатгагдсан хэргийнхээ талаар мэдээлэл өгсөн.
 
   Энэ үеэр тэрбээр цаашид хэрхэн ажиллах тухай "Монгол Улс 32 жилийн хугацаанд Үндсэн хуулиа төгс төгөлдөр төлөвшүүлж чадаагүй юм байна. Хууль засагладаг тэр хэлбэрт оруул чадаагүй. Хүн засаглаж, хараат байсан юм байна" гэдгийг олж харсан. Тиймээс би улс төрийн цаашдын зорилтын хүрээнд хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана. Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал сэргэх болоогүй байна. Дэлхийн геополитикийн хувьд маш том өөрчлөлт орсон. Ийм үед бид эв нэгдэлтэй байж, хариуцлага, сахилга баттай байж, маш их хөдөлмөрлөж байж энэ хүндрэлийг давж гарна.Энэ бүх хэрэг Монголын эдийн засагт хамгийн их нөлөөтэй байгаа Оюутолгойн гэрээг ахалж, гарын үсэг зурсантай холбогдуулж хэрэг үүсгэсэн. Өнгөрсөн 2009 оноос хойш сайн муугаар хэлэгдэж ирсэн. Монголын эдийн засгийг авч яваа хэдхэн гол төслийн нэ бол Оюутолгой гэдгийг хүн бүр мэднэ" гэв. 

С.БАЯРЦОГТ: Хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188