Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд өчигдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат тус улсын Үндэсний ассамблей дахь Ард түмний хүч намын бүлгийн дарга бөгөөд Үндэсний ассамблейн Удирдлагын байнгын хорооны дарга Жү Ху Ён-той уулзлаа.
Уулзалтаар парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах талаар ярилцаж, санал солилцов. Уулзалтын эхэнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат цаг гарган найрсаг дотноор хүлээн авч уулзсанд ноён Жү Ху Ён-д талархал илэрхийлээд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн ажилладаг БНСУ-ын Үндэсний ассамблейтай бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн буйгаа тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Их Хурал парламентын хянан шалгах чиг үүргийн хэрэгжилтийг шат ахиулан бие даасан хуулийг батлаад жил орчим болж байна. Хууль эрх зүйн орчин бүрдсэнээс хойш ерөнхий хяналтын болон томилгооны хэд хэдэн сонсголыг амжилттай зохион байгуулсан. Мөн тухайлсан асуудлыг хянан шалгах түр хороодыг байгуулан ажиллаж байна гээд БНСУ-ын Үндэсний ассамблейн гүйцэтгэх засаглалд тавих хяналтын тогтолцооны сайн туршлагаас суралцах зүйл багагүй байгааг онцоллоо. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн Удирдлагын байнгын хорооны дарга Жү Ху Ён хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн чухлыг дурдсан юм.
Тэрбээр БНСУ-ын парламентын хянан шалгах тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцлаа. Тус улсын парламент хянан шалгах эрх зүйн орчныг бий болгоод даруй 10 гаруй жил болжээ. Хуулийн хүрээнд Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор зэрэг өндөр албан тушаалтнууд заавал парламентын сонсголд ордог байна. Өнгөрсөн арав орчим жилийн хууль хэрэглээний туршлага дээр үндэслэн парламентын гүйцэтгэх засаглалд тавих хяналт шалгалтын хуулийг шинэчлэх шаардлага үүсэж байгааг ноён Жү Ху Ён хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцов. Уулзалтаар цаг үеийн бусад асуудлыг хөндөн ярилцаж, санал солилцов. Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүн Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Солонгосын талаас Үндэсний ассамблейн гишүүн Сун Он Сог, Үндэсний ассамблейн гишүүн Жон Хи Юн болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |