• Өнөөдөр 2025-11-09

Жолооны эрх сэргээх, ангилал ахиулах нэрээр иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг баривчилжээ

2022-10-26,   514

         Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрэн сурвалжлах чиглэлээр алга болсон хүн хоёр, мал гурав, оргодол этгээд хоёр, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд зургаа, тээврийн хэрэгсэл дөрөв, цогцос нэг, шүүхээс даалгасан хүн 16, эд зүйл 10-ыг тус тус олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 хэргийг илрүүлжээ.
 
Энэхүү арга хэмжээний хүрээнд илрүүлсэн онцлог хэргээс дурдвал:
 
       Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын I, II дугаар хэлтэс болон Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас тус тус эрэн сурвалжлагдаж байсан О гэгчийг энэ сарын 23-ны орой 23:20 минутад Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар хамтран Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа. Тухайн этгээд нь жолооны эрх сэргээх, ангилал ахиулна гэж дугаар тоот дансыг ашиглан иргэдийг залилдаг байжээ.
 
Дээрх этгээдтэй ижил төстэй аргаар үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг 8046-4044 дугаарын утсанд өгч цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана уу.
 
Эх сурвалж: ЦЕГ

Жолооны эрх сэргээх, ангилал ахиулах нэрээр иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188