Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо огт буурахгүй байна. Дээрээс нь ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн эргэн төлөлттэй зээл. ОУВС болон бусад олон улсын санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хувьд Монголбанк Засгийн газрын үйл ажиллагааг явуулаад байх шаардлагагүй гэж үзсэн. Ингээд Засгийн газарт буцааж, аль нэг яам нь хариуцна гэж байгаа. Энэ буруу биш. Гэхдээ манайхан юмыг огцом эхлүүлэх гээд байдаг сул талтай. Ирэх оны нэгдүгээр улирал гэдэг нь бүтэхгүй. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2023 оны төсөвтэй хэрхэн уяж, аль яаманд өгөх вэ, ямар хэмжээний санхүүжилт олгох вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Эцэстээ ипотекийн зээлийн санхүүжилт байхгүй, гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтгүй, иргэдийг гэр хороололд амьдруулах бодлого баримтлаад байгаа юм уу. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах бус, харин Ковидын хуульдаа өөрчлөлт оруулаад цаашид олон хүнд ипотекийн зээлийг олгоосой. Бид бодлогоосоо ухрах юм уу" хэмээн албаныхнаас асуусан юм. Үүнд,
Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газар төсөв дээрээс МИК-ийн санхүүжилтийг 2019 оноос хойш зогсоочихсон. Ирэх онд байхгүй биш, Монголбанк ч санхүүжилт хийхгүй байгаа. Өмнө нь гарсан дөрвөн их наяд, жил болгон төлж байгаа 400-500 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөө эргээд гаргадаг тогтолцоо бий болчихсон. Буруу ойлголттой байна. Бий болсон эх үүсвэрээ эргэлдүүлж санхүүжүүлдэг. Гол нь хэн нь оператор хийх вэ гэдэг асуудал л байгаа юм. Монголбанк, төсвийн аль алинаас мөнгө гарахгүй. Оператораа Монголбанк хэн рүү шилжүүлэх вэ гэдгээ л сонгоно" гэв.
Үүний дараа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Ковидын хуулиар эргэн төлөлт хийгээгүй учраас бид санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй гэдгийг арилжааны банкууд хэлээд байна. Ипотекийн зээлээс хэдэн төгрөг орж ирээд, хэдээр нь шинэ санхүүжилт гаргаж байгаа вэ" гэхэд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Иргэдийг орон сууцанд оруулах, тавтай амьдруулах орчин бүрдүүлэх нь төрөөс явуулдаг нийгмийн бодлого. Гэхдээ энэ нь Төв банкны бодлогод нийцэхгүй. Тиймээс Төв банк үүнийг хийхгүй гэдэг асуудал тавьсан. ОУВС-гаас төсвийн шинжтэй энэ үйлдлээ зогсоо гэсэн чиглэл өгсөн. Тиймээс 2020 онд түр зогсоож байлаа. Засгийн газарт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Ковидын хуулийн хүрээнд зарим нь зээлээ төлөхгүй, түр хойшлуулсан. Жил хагас хугацаанд зээлээ төлөөгүй хүн ч бий. Хэрвээ төлөлтөө хэвийн үргэлжлүүлсэн бол 800 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой байсан. Одоо үндсэн төлбөр, хүүгээр 400 гаруй тэрбум төгрөг орж ирж байгаа. Энэ төлбөр хэвийн орж байвал хэн хэрэгжүүлэх нь хамаагүй, зах зээлд хэвийн тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой" гэв.
| Б.ЛХАГВАСҮРЭН: Ковидын хуулиар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаагүй бол жилд 800 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байх байлаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |