• Өнөөдөр 2025-11-09

Д.АМАРБАЯСГАЛАН: Эрүүл мэндийн салбарын албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийг яаралтай нэг тийш болгох хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн

2022-10-26,   687

        Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Засгийн газраас эрүүл мэндийн салбарт нэгдсэн шалгалт хийхээр болжээ. Мөн эрүүл мэндийн салбарын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэргүүдийг нэг тийш болгохыг Авлигатай тэмцэх газарт даалгажээ. 
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг маш нягт ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газарт одоо ажиллаж байгаа болон ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтан, эмч, ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж байгаа. Өнөөдөр хуучин захирал Ж.Энхцэцэгтэй уулзаж, байр суурийг нь сонссон. Ойрын хугацаанд буюу энэ уулзалтууд дууссаны дараа мэдээллүүдээ нэгтгэж, олон нийтэд нээлттэй танилцуулна.
 
Мөн Ерөнхий сайд Эрүүл мэндийн салбарт захиргааны хяналт шалгалт хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гарч, хяналт шалгалтаа эхлүүлээд байна. Мөн Засгийн газраас Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичгээр Эрүүл мэндийн салбарын албан  тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэргүүдийг шалгаж, нягталж, нэг талд нь гаргах хүсэлт тавьсан" гэлээ. 
 

Д.АМАРБАЯСГАЛАН: Эрүүл мэндийн салбарын албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийг яаралтай нэг тийш болгох хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188