• Өнөөдөр 2025-11-09

Х.БОЛОРЧУЛУУН: ХЯТАД РУУ АМЬД МАЛ ГАРГАЖ БАЙГАА НЬ ҮНЭН

2022-10-25,   864

      БНХАУ-руу амь мал гаргаж байгаа бичлэг цахим орчинд цацагдаад байна. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өгчээ.
 
       Тэрбээр  “Малаа амьдаар нь Хятад руу гаргах нь Монгол төрийн гол бодлого биш. Яагаад гэвэл нэмүү өртөг улсдаа шингэхгүй, арьс шир нь хамт гараад явчихна. Харин энэ жилийн хувьд гантай байгаа учраас аль алинаар нь гаргах бодолтой байнаажиллана. Дорноговьд БНХАУ-ын талтай тохирч, 45-аас дээш хоног бог малыг хорио цээрт оруулан, амьдаар нь гаргаж эхэлсэн. Гантай байгаа өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөлд хориглох шаардлагагүй.
 
     Хуучин бүх мал квоттой байсан. Энэ жил үхрээс бусад мал квотгүй болсон. Нөхцөлөө тавиад БНХАУ-ын тал амьд мал авах сонирхолтой байна. Хорио цээрт байгаа малаа гаргаж байна. Мал хөлөөр нь гаргах ганц хоёр компани бий. Ч.Улаан сайдын эхнэрийн дүүгийн компани хонь гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч хоёр гурван жилийн өмнө зөвшөөрөл авсан компани” гэв.

Х.БОЛОРЧУЛУУН: ХЯТАД РУУ АМЬД МАЛ ГАРГАЖ БАЙГАА НЬ ҮНЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-25 17:40:21
    Зочин: Гадаадад махаа зараад монголд махны үнэ тэнгэрт хадаж монголчууд ядуурах өлсөж үхэх аюул нүүрлэхнээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188